Ерөнхийлөгчийн зарласан тов
2017/09/19
Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдлэв. Ингэхдээ УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэв. Албан бичигт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө.
Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.
Иймд УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу есдүгээр сарын 18-наас 22-нд хуралдуулах саналтай байна. Аль нэг намын дотоод ажил, асуудлаас шалтгаалан УИХ, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлах тухай дурджээ. Улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэх тохиолдолд Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-ын даргатай тохиролцсон хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлах хуулийн заалт бий.
Мөн УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Төрийн тэргүүн, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулж болно хэмээн Үндсэн хуульд заажээ. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын дарга, гишүүдээс үл хамааран ээлжит бус чуулганыг Ерөнхийлөгчийн санаачилгаар хуралдуулж болох хэрэг.
Ерөнхийлөгчийн сонгуу-лийн ялагдал, Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл, МАН-ын бүлгийн 65 гишүүний хоёр хуваагдал зэргээс үүдсэн дотоод зөрчил эцэстээ эрх баригчдыг Засгийн газраа огцруулж, Ж.Эрдэнэбатын танхимыг үүрэг гүйцэтгэгчийн хэмжээнд аваачаад буй. Энэ байдлаас нь харвал тасралтгүй эргэж байх учиртай төрийн ажлыг үүрэг гүйцэтгэгч биш албан ёсных болгох санал санаачилга гаргаж, шаардлага тавьснаараа Ерөнхийлөгчийн зөв болж таарна. Харин МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа энэ сарын 25-нд товлож, тэндээс дараагийн Ерөнхий сайдыг тодруулж, томилох шийдэлд хүрсэнтэй харьцуулж харвал Ерөнхийлөгчийн албан бичиг арай өөр агуулгатай мэт. Ямарч байсан Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын даргад ажлын бус амралтын өдөр хаягласан албан бичгийн хариу өнөөдөр тодорхой болно. Хуульд зааснаар УИХ-ын намрын ээлжит чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээх учиртай. Гэвч ирэх аравдугаар сарын 1 амралтын өдөр таарч байгаа учраас 2-нд буюу даваа гаригт хөшгөө нээх юм. Харин дараагийн Ерөнхий сайдыг томилох хуулийн хугацаа аравдугаар сарын 6-нд дуусгавар болох учиртай. Гагцхүү хуулийн энэ заалтыг зөрчихгүйн тулд МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлаа товлож, түүгээр Ерөнхий сайдыг тодруулах шийдэлд хүрсэн гэсэн үг.
“Ардчилсан холбоо” эвслийнхэн эрх барьж байхдаа 1998 оны зургадугаар сард Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газраа огцруулсан ч найман сарын турш үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж улс төрд нэгэн жишиг тогтоож байв. Улс төрд СҮГ (сайдын үүрэг гүйцэтгэгч) болтлоо хоногшсон энэ жишгийг МАН үргэлжлүүлж Ж.Эрдэнэбатын Засгийн газар арваннэгдүгээр сард хуралдуулахаар төлөвлөсөн Их хурал хүртлээ үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж болох байсан ч Удирдах зөвлөлөөс нь нэгэнт Бага хурлаа товлочихлоо. Өөрөөр хэлбэл, Төрийн ордонд Ж.Эрдэнэбатыг огцруулах бор шувуу нисэхээс эхлээд огцруулах шийдэлд хүрсэн өдрөөс МАН-д өдөлсөн дараагийн Ерөнхий сайдын марафон, маргааныг энэ сарын 25-нд болох Бага хурлаар нэг тийш болгож, дэнслэхээр болсон гэсэн үг. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх энэ тухай “МАН намынхаа дүрмийг баримтална. Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх намрын ээлжит чуулганаар томилно” мэдэгдсэн нь саяхан.
Эндээс Ерөнхийлөгчийн УИХ-ын даргад хүргүүлсэн ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах албан бичиг биеллээ олох магадлал нь тун бага буйг харж болохоор байна. Учир нь, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах Ерөнхийлөгчийн албан бичигт дурдсан есдүгээр сарын 18 бол өнөөдөр. Үүнээс долоо хоногийн дараа МАН-ын Бага хурал хуралдана, дараагийн Ерөнхий сайд тодрох учиртай. Тэр болтол Бага хурлынхаа гишүүдийг зангидах, хайрцаглах гэж хичээж яваа хүн МАН-д ганц нэгээр дутахгүй олон бий. Тэр болтол хугацаа хожихоор төлөвлөсөн бусад нь ч бий.
Тийм атал Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулганыг хуралдуулж, дараагийн Ерөнхий сайдыг тодруулах нь тэдний хувьд хүсэх зүйл биш. Нэгэнт зарласан Бага хурлын товыг Ерөнхийлөгчийн албан бичгийн дагуу хугацааг нь наашлуулж, асуудлаа цэгцлэх нь зарим нэгэнд нь эрсдэлтэй тусч мэднэ. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилгаар бус Удирдах зөвлөлийн шийдвэр, намынхаа дүрмээр энэ сарын 25-нд асуудлаа нэгмөр цэгцлэх хүсэлтэй гишүүд нь МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдод Бага хурлаараа Ерөнхий сайдаа тодруулж, намрын чуулгантай золгуулах саналыг тавих нь тодорхой. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хүргүүлсэн саналыг УИХ-ын дарга энэ удаад хүлээж авахгүй л болов уу.
Үндэсний шуудан сонин
зочин · 2017/09/24
ок
зочин · 2017/09/24
огцорсон засаг маш муу ажилласан амлалтаа биелүүлээгүй ард түмний амьдрал хүнд айл бүр хүн бүр өртэй зээлтэй хэцүүхэн л амьдарч байна ийм үед ядаж ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмээд, тэтгэвэрт орох насыг хуучнаар нь үлдээгээд, хүүхдийн 20-оо хэл үггүй өгчих байсийн ёстой юу хэлхэв
хүнхүн · 2017/09/20
Төр бол Ард түмний хамтаран хэрцэж харилцан зөвшөөрсөн хуулийг Ард түмний нэрийн өмнөөс сахин биелүүлэх ард түмний сонгож томилсон байгуулаг юм өөр юуч биш ЭРХ МЭДЭЛ БОЛ ХУУЛЬ ДҮРЭМД БАЙГАА БОЛХООС ,, ДАРАГ БАЙДАГ ЗҮҮЛЬ БИШ ,,
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
Ж.Эрдэнэбат хурдтай, хүчирхэг, ухаалаг ерөнхий сайд байлаа. Мөн Ц.Элбэгдорж ерөнхийлөгч асан үүнд бас л хамаарна. Төрийн төлөө зүтгэж байгаад гэнэт тавхайгаараа газарт гишгэнэ гэдэг нь гишгэсэн мөрөө эргэж харалгүй алдаа хийснийх
999 · 2017/09/19
1. Шуналын өө сэвээс.
999 · 2017/09/19
2. Ерөнхий сайд нь их хурлаас баталсан тогтоол, шийдвэр, дүрэм, журмын дагуу хуулийн хүрээнд засгийн газраа удирдаж ард иргэдийн сэтгэлд нийцсэн хүчирхэг засгийг зохион байгуулж ажиллаж чадахгүй бол.
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
999 · 2017/09/19
найдаж байна · 2017/09/19
БИ хувьдаа МАНАЙ ерөнхийлөгч авлигачтай, оюу толгойг авлигадсан МАН ын баяр, ан ын баярцогт нартай тэмцэл өрнүүлэх байх гэж найдаж байгаа. МОНГОЛ түмэн өвгөдийн үлдээсэн их баялагаас хүртэх л ёстой. 60 тэрбумыг нэг намын хуульчийн хэлснээр хаахгүй байлгүй гэж найдаж байгаа шүү. ТӨР авлигачдаасаа салах ёстой
зочин · 2017/09/19
АН бусдад хуулиа мөрдөхийг шаарддагч өөрсдөө биелүүлдэггүй юм.Элбэгдорж 8 сар үүрэг гүйцэтгэгчээр явж хууль зөрчсөн шүүдээ