З.Энхболд АН-ын бодлого тодорхойлогч хэвээрээ юу
2017/09/19
З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уу эсвэл АН-ын бодлого тодорхойлогч хэвээрээ юу. Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс энхийн сахиулагчдад төрийн дээд одон медаль гардуулж, Баянгол дүүргийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаснаас харвал мэдээж тэр Тамгын газрын дарга.
Харин бусад үедээ тэр АН-ын экс дарга хийгээд нөлөө бүхий гишүүн хэвээрээ аж.
Ингэж хэлэх шалтгаан байна. Хэд хоногийн өмнөхөн АН-ын говийн бүсийн чуулга уулзалтыг Өмнөговь аймагт нэгэн жуулчны баазад зохион байгуулжээ. Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорно-говь, нийслэлийн Багануур, Багахангай, Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд таван өдрийн турш чуулсан уулзалтад Ерөн-хийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, зарим хүнд төрийн одон медаль гардуулахдаа, АН-ын гишүүдэд хандаж “Ардын намын 65 Засгийн газраа огцруулж байхад Владивостокт байлаа, Ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгч анхны гадаад айлчлалаа маш амжилттай хийгээд ирсэн. Өмнийн говийн том уурхай Тавантолгойн нүүрсийг ОХУ-ын нутгаар дамжуулан Япон руу удаан хугацаатай зарах гурван улсын хамтарсан хэлцлийг хийсэн юм. Ерөнхийлөгч та бүхэнд баярлалаа гэж хэлээрэй гэсэн. Төрийн одон медаль гардуулах шагналын арга хэмжээ байгаа. Түүнийг гардуулах гэж ирсэн юм. Юу ч хийхгүй Засгийн газрыг 65-уулаа байсан ч аваад хаячихдаг юм байна. Бүтэн жил боллоо юу ч хийсэнгүй. Бид бол хийсээр байгаад унасан түүх байгаа” гэв.
Өмнөговьд чуулсан АН-ын гишүүдтэй тэрбээр экс даргын хувиар уулзахдаа ингэж хэлсэн бол дайж болохоор л үг байв. Гэтэл Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Тамгын газрын даргын хувиар АН-ын төлөөлөлд төрийн одон медаль гардуулахаар очсон тэрбээр хэтэрхий улстөржсөн нь нэг талаар байгаа оносонгүй, нөгөө талаар түүнийг намын экс даргын хэмжээнд харагдуулав. Угтаа бол Ерөнхийлөгч гэдэг Монгол Улсын эв нэгдлийн бэлгэдэл, өрх айлаар өрхийн тэргүүний хэмжээний эрэмбэтэй албан тушаал. Үүгээр үе, үеийн Төрийн тэргүүн намын харьяаллаасаа татгалздаг нь улс төрд тогтсон уламжлал. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бол Төрийн тэргүүний бодлого шийдвэрийг зангидахаас эхлээд түүнтэй холбоотой бүхий л ажлыг хариуцдаг. Заримдаа дотоод гэлтгүй гадаад тавцанд ч төлөөлөх тохиолдол гардаг. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн “гал тогоо”-г бүхэлд нь баздаг, тэр хэрээрээ Тамгын газрын даргаас томоохон хариуцлага нэхэж байдаг албан тушаал. Гэтэл Тамгын газрын дарга нь аль нэг намын эсвэл арга хэмжээнд оролцох бүртээ төр, засгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөж, манайх, танайх гэж яриад байвал ямар сэтгэгдэл төрүүлэх бол.
Эсрэгээрээ Тамгын газрын дарга З.Энхболдын хувь хүний идеалаар нь бус Төрийн тэргүүн тийм байр суурьтай яваа юм байна гэдгээр нь л олон нийт хүлээж авна, ойлгоно. Тийм байтал зарим тохиолдолд Ерөнхийлөгчийн байр суурийг төлөөлөх хүртэл эрхтэй Тамгын газрын дарга нь очсон уулзалт бүртээ хувь хүнийхээ үзэл бодлыг ярих нь З.Энхболдыг гэхээсээ Х.Баттулгыг муухай харагдуулж байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчийг төрийн улс төрийн албан тушаалд тооцно гэжээ. Мэдээж сонгуульд ялсан нь Ерөнхийлөгч болдог, намаар бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Засаг дарга нараа томилдог болохоор улс төрийн албан тушаалд тооцох нь зүйн хэрэг. Эдгээрээс Ерөнхийлөгчийн албан тушаал улс төрийнх байж болох ч Үндсэн хуулийн заалт, эрхлэх асуудлын хүрээллээрээ ард түмнийг төлөөлдөг учраас улс төр рүү оролцох нь зарим талаараа хязгаартай байдаг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шиг УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн үүнийг мэдэхгүй биш мэдэж л байлтай. Гэвч аливаа асуудалд Төрийн тэргүүнийг төлөөлөх Тамгын газрын дарга гэхээсээ хувь улстөрч, АН-ын хуучин даргын хувиар тэрбээр хандсаар л явна. Зөв, буруу эсэхэд өөрөө хариу өгөх биз дээ.
Үндэсний шуудан сонин
хүнхүн · 2017/09/23
Таван толгойг хулгайч нарын гараас авч үлдэж чадсан гавяатай хүн бол З Энхболд шүү энэ бол том гавяа юм
Зочин · 2017/09/21
zuv yrısan bn Z ENHBOLDIIG demjıj bn
Сонгогч хэсэг иргэд · 2017/09/20
Уул нь АН-ыг сүйтгэсэн жандармыг манай ёрөнхийлөгч дээш нь дэвшүүлээд бх юм.Цаагуураа янз бүрийн тохироо л бдаг бх гэж хардая.ЁТГ даргын нэр хүндийг энэ богино хугацаанд ёстой шороотой хутгаж бна даа!!!Өөр тохитой боловсон хүчин баймаар л юм даа.Өмнөх олон ТГД нарын дэргэд олны өмнө гөлөлзөөд өмхий санаа нь дэндээд,нөгөө эв нэгдлийн билэг тэмдэг гэсэн Ёрөнхийлөгчийн нэр нүүрийг барах нээ...!
Сонгогч хэсэг иргэд · 2017/09/20
Уул нь АН-ыг сүйтгэсэн жандармыг манай ёрөнхийлөгч дээш нь дэвшүүлээд бх юм.Цаагуураа янз бүрийн тохироо л бдаг бх гэж хардая.ЁТГ даргын нэр хүндийг энэ богино хугацаанд ёстой шороотой хутгаж бна даа!!!Өөр тохитой боловсон хүчин баймаар л юм даа.Өмнөх олон ТГД нарын дэргэд олны өмнө гөлөлзөөд өмхий санаа нь дэндээд,нөгөө эв нэгдлийн билэг тэмдэг гэсэн Ёрөнхийлөгчийн нэр нүүрийг барах нээ...!
ЗОЧИН · 2017/09/19
ЧОНЫН БЭЛТРЭГ ӨСӨӨД ХӨГШИН ЧОНО Л БОЛНО , ИНЭЭЖ БАЙГААД ХӨМХИЙ ЗУУДАГ ӨӨДГҮЙ АМЬТАНДАА
Зочин · 2017/09/19
бид юуу л болоод байна юу хийчихвээ гээд рекламдаад байдаг нөгөө шүдэнз зурдаг амраа хаачив нөгөө ман-ын амлаад байсан аз жаргалтай уө юу болов үнэндээ батүүлээс дор байна зи зөв л хэлж дэ кк
irgen · 2017/09/19
Eronhiilogchiin tamgiin gazriin darga gedeg sain zohion baiguulagch todiigui busad nam evsliihenteii am helee olj chaddag hun baij ajil n yavna. Ene nohor shig Ikh hurliin darga durtei nohor hiij chadahgui dee. Eronhiilogchiin anhnii ailchlaliig sain beldeegui muu zohion baiguulchihaad ooroo gavya baiguulsan met dur esgeed l Shal hogiin yum.
Зочин · 2017/09/19
Хурлаа удирдаж байхдаа их сайн үүргээ гүйцэтгэж байсан шүү ман өөрсдөө үүнээс ч илүү улс төрждөг шүү Энхболдод амжилт хүсий дэмждэг шүү
зочин · 2017/09/19
Үнэн зүйл ярьсан байна. Нөгөө Аз жаргалтай Улаанбаатар хаана байна. Би юу хийчих вэ гээд байсан Амараа гэдэг жүжигчин хаана байна. Юу хийснээ хар
bcfbf · 2017/09/19
энэ ЗИ өөрийнхөө найруулсан
Зочин · 2017/09/19
Бие жижиг ч бэлчээр том хүмүүс зөндөө. Харин энэ хүн ёстой бүх юм нь жижиг зүгээр л өөдгүй хүн. Нөгөө өмхийгөө тавьдаггүй юу ч билээ дээ тэрэнд л таарна.
Зочин · 2017/09/19
Бие жижиг ч бэлчээр том хүмүүс зөндөө. Харин энэ хүн ёстой бүх юм нь жижиг зүгээр л өөдгүй хүн. Нөгөө өмхийгөө тавьдаггүй юу ч билээ дээ тэрэнд л таарна.
Зочин · 2017/09/19
Бие жижиг ч бэлчээр том хүмүүс зөндөө. Харин энэ хүн ёстой бүх юм нь 8жижиг зүгээр л өөдгүй хүн. Нөгөө өмхийгөө тавьдаггүй юу ч билээ дээ тэрэнд л таарна.
ХАХА · 2017/09/19
60 ТЭРБУМЫН БҮЛГИЙНХЭН АЙСАНДАА ГҮТГЭЛЭГ ЯВУУЛЖ БАЙНА
Зочин · 2017/09/19
Тийм шүү. Өөрсдийнхөө гэдэс рүү хийсээр байгаад унасан. Хулгай ч хар мөртэй шүү...
W · 2017/09/19
Ene odoo zailaachee