Катарын иргэн осол гаргасны улмаас нэг хүн нас барж, машин шатлаа
2017/09/19
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт энэ сарын 16-ны өдөр ноцтой осол гарч нэг хүн нас барж, машин шатсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Катарын иргэн “Лексус-470” автомашинтай орон нутгийн замд явж байхдаа “Соната-6” автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас “Соната-6” автомашинд сууж явсан нэг эмэгтэй нас барж, 3 хүн гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн “Соната-6” автомашин шатсан байна. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар осол гаргасан иргэн Катарын иргэн 45-50 насны иргэн юм байна.
Тиймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой оролцож, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.