Баяртай "АСЕМ вилла" үйлчилгээ... Дахиж очихгүй ээ ???
2017/09/19
Амралтын өдрийн өглөө босоод гэр бүлтэйгээ өнөөдрийн төлөвлөгөө ярилцлаа. Хотын ойрхон салхинд гарангаа бяцхан алхалт, өдөр оройн хоол /хуушуур/ идэхээр санал нэгдэв. Хаашаа очихоо шийдэхэд хялбар байлаа. Дэлхийн удирдагчдын чуулга уулзалт болсон "АСЕМ" вилла хотхон түүний рестораныг сонголоо.
Гадаа суух боломжтой, гольфийн тоглолт үзэнгээ алхахад таатай, ногоон байгууламж бүхий энэ хотхон давгүй санагддаг. Хамгийн сүүлд гэр бүлтэйгээ очиход бяцхан удирдагчийн маань гэдэс тавгүйрхсэн тул хоолноос нь болгоомжилж байв. Гэвч орчин, "MCS group" гэдэг том брендийн нэг хэсэг тул алдаагаа зассан гэж найдлаа.
1. Зорьсон газраа саадгүй хүрч ресторанд орлоо. Зөөгч, зохион байгуулагч залуус тек ширээний ард зогсоно. Арга хэмжээний захиалга авсан тул ачаалал их байгаа нь андашгүй байлаа. Заалаа 2 хувааж үйлчлүүлэгчдээ тусгаарлажээ. Хоосон харагдсан ширээнд очин суув. Нэг хар хувцастай залуу гүйн ирж "захиалгатай бос..." гэж шаардлаа. Хажууд нь 2 ширээ хоосон байсан тул юм бодсонгүй шилжив. Гэтэл өөр нэг зөөгч мөн л "захиалгатай..." яв гэж шаардлаа. Үүдэнд орж ирэхэд энэ бүхнээ хэлэхгүй яав даа гэж бодоод бослоо. Гэтэл "за за сууж болно..." гэж араас дуудав. Зочин үйлчлүүлэгчээ угтан авах, үйлчлэх, харилцах соёл гайхашруулж чадлаа шүү...
2. Хоол захиалах цаг ирэв. Ширээн дээр меню авчирч тавиад эрэгтэй, эмэгтэй 2 зөөгч маань алга болов. Гараа өргөлөө, дуудлаа тойроод л үйлчлээд байх юм. Хүний гэрт зөвшөөрөлгүй орж ирээд хоол цай нэхэж буй мэт л санагдаад эхлэв. Ашгүй... Зөөгч охин ирлээ. Бага зэрэг бухимдсан, суун босож, захиалгаа хүлээн ядсан би шар айраг, хуушуурны сет захиалав. Энэ хооронд үйлчлүүлэгч цөөрлөө. Өнөөдрийн зорилго тавин байж ирсэн хоол минь ирэв. Хатуу, тос нь нэвчсэн, үнэр хурц... Хүүхэд идэх тул та бүхэн энэ хоолоо харж болдоггүй юм уу? гэж хэллээ. Солиод өгье өөр хоол захиална уу? гэв. Өөрсдөө ч болъё хүүхдэдээ л юм идүүлчихээд явъя гэж бодов. Ингээд тахианы мах захиад "хүүхэд идэх юм шүү..." гэж анхааруулж хүслээ. Гэвч ирсэн хоол дахиад л гаднах нь идэхэд хатуу, идэх юм туйлын маруухан зүйл ирэв. "Бурхан өршөө... Баярлалаа" гэж хэлээд л төлбөрөө төлөөд гарлаа.
3. Үйлчилгээний соёл гэдгийг та бид Азийн орнуудад илүүтэй мэдэрдэг. Гэхдээ ихэмсэг гэгддэг Европын орнууд нэн ялангуяа Герман, Австрид очиж байсан хүмүүс хэрэглэгч, үйлчлүүлэгчийг хүндэтгэх соёлыг илүүтэй анзаардаг байх. Угтах үйлчилгээ, ширээ байгаа эсэх, хоол захиалгад анхаарах зүйл, бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид хүрэх таашаал зэрэг нь Монголын ресторануудад зайлшгүй байх ёстой. Ялангуяа тансаг зэрэглэл гэж ярьдаг Шангри-Ла, АСЕМ виллад цөөнгүй удаа би ийм тохиолдолтой учирсан. Сануулаад өнгөрөх нь алдаа дутагдлыг засахад хангалттай бус бололтой. Бид гадны хөрөнгө оруулагч, тансаг жуулчин, дотоодын аялал жуулчлалыг татахын тулд үйлчилгээний соёлоор гайхагдах учиртай. Тансаг ресторан нь үйлдвэрийн бус аргаар бэлтгэсэн махыг хямд үнэтэй хэмээн сонгон авч хэрэглэдэг одоогийн тогтолцоо үйлчилгээний салбарыг хөгжүүлэхгүй.
Жич: Сайхан орчин, гайхалтай бүтээн байгуулалт... Гэвч харуусмаар үйлчилгээ, харьцаа...
Зочин · 2017/09/24
үнэнээс цаашгүй газар нервээ барж яадаг бнаа
зочин · 2017/09/23
хүүхэд идэх юм шүү дээ ч гэх шиг хүүхдийн сувилалд очоогүй биздээ шал худлаа юм муулах гэж ядсан амьтан л байна кк,
Зочин · 2017/09/22
Хуурамч нэр хүнд монголд л бий.Яана даа. хөөрхий.
Зочин · 2017/09/20
Хаа сайгүй ээ нээх муухай хоол тэгснээ тэнгэрийн үнэтэй. Үйлчилгээний ажлын соёл техникгүй мэргэшээгүй ажилчид за ер нь тэгж уураа барснаас гэртээ хоолоо хийж идэх нь амар. Ядаж л дутуу угаадаг аяга тавагнаас нь хеликобактери авах гэж гай биздээ.
зочин · 2017/09/20
Том ресторанууд хүн орохгүй бэлдсэн хоолоо хэдэн өдрөөр хадгалж байгаад өгдөг гээ биздээ.
unen shuu · 2017/09/20
Uilchillgee unen tag barag orhod yyrlaad bgaan bolowyy gej bodogddog shuu zarim gazaryyd zahialga uguhiin hoornd barag zah deer yawj bga ch biluu gej bdogdono myy2
Зочин · 2017/09/19
Үйлчлүүлэгч хаан биш юмаа гэхэд хүн шиг үйлчлүүлмээр байна шүү дээ хөгийн ажлаа хийж чадахгүй хийлгэж чадахгүй бол дуугай буруугаа хүлээ Энийг бичсэн нөхөр ч тэр хүүхдэд хачин хоол захиалдаг новшив дээ
Agu · 2017/09/19
Mongolchuud min hezee neg uilchluulj uilchilj surnadaa uilchluulegch haan ch gsn hussen buhnee shaardah erhgui uilchlegch ni zovhon ineemsegleed l bhd bolooshd
maygtai shaar ve · 2017/09/19
ugaasaa huushuuriig tosond sharahq yund sharah ve chi boddoo tahiag ch mun adil uursduu l anhnaasaa hooloo zuw zahialahq yaasiim huuhedtei yvj bgaagaa medseer za ene ch yhav ajilchdiim uilchilgeenii soyl deer yrihad chinii zuw baina yr ni ym bolgoniig sociald engej delgehee bolivol taarna nerteigeer ni bi jorlond baasan tuhaigaa bichvel taarna zurag ntr ee taviad aliataid bhiim LOL WTF
Зочин · 2017/09/19
Ene mcs n gej heden nugeltei humuusig yaah eostoi um bee? mongolchuuda ! ard tumen gazar shoroog min tsulumj duuslaaadaaa???
Зочин · 2017/09/19
bd's Mongolian Grill Vilchlegch nar n soyoltoi bolowson8 hool amt chanariin huwid sn
Зочин · 2017/09/19
Энэ нь ажилчидтай нь холбоотой байдаг болхоор ажилчиддаа өдөр бүр сургалтыг зохион байгуулах ёстой
иргэн · 2017/09/19
Хүмүүс ээ.Мэдэхгүй газраар үйлчлүүлээд ерөөсөө хэрэггүй шүү.Үйлчилгээний газрууд бүгд гаднаа гяланцаг дотроо паланцаг байдаг юм.Гал тогоонд чинь орж үзнэ гэвэл оруулахгүй л байх.Аймшиг Аймшиг
Зочин · 2017/09/19
Ajil goridson zaluuchuudiid tsalintai talingui ajiluulsaar baigaad iim baidald hurch baigaa yum.
Эх · 2017/09/19
Үйлчдүүлэгч "хаан" гэдгийг бүү март, гэхдээ хаан хатад ямар болодсон, ёс зүйтэй, эрхэмсэг байдгийг үйлчдүүлэгч та чиг бүү март!
Hdhh · 2017/09/19
Uhsen hatsniih ni asem ntr lai l bn.
Hdhh · 2017/09/19
Uhsen hatsniih ni asem ntr lai l bn.
Hdhh · 2017/09/19
Uhsen hatsniih ni asem ntr lai l bn.
Зочин · 2017/09/19
Ajilchid ni uneheer sonin zagnaad bdag ym bn lee helehleer man
Эрэгцүүлэл · 2017/09/19
Үйлчлүүлж буй хүн дэндүү ерөнхийлөгч лугаа зан-авир гаргацгаадаг-ийг нөгөө талаас нь эрэгцүүлээд үзэцгээе!