Хань ижилгүй өнчин өрөөсөн хүүхэдтэй би Докторын зэрэг хэрэг болоо ч үгүй ч үү
2017/09/19
Эр нөхрөө хараасан зүхсэн зөндөө л олон нийтлэл энэ сайтнаас унших юм. Би ч гэсэн 2 жилийн өмнө ийм байсандаа муу ханийгаа амьд сэрүүнд нь их ч уур уцаарыг нь хүргэдэг байж дээ.
Саяхан энд нэг бүсгүй хэрхэн нөхрөө хашраах гээд орхиж явсан хойгуур өөр хүнтэй явалдаад хүүхэдтэй болсон талаар бичсэн байсан.
Ажил хийж байгаад болиод охиноо гаргаад гэртээ суугаад, таргалаад, үеийн бүсгүйчүүд гоё ажил хийгээд гоё байгааг харахаар өөртөө итгэлгүй мэдрэмж төрөөд хэцүү юм билээ. 100 кг хүрээд таргалаад ирэхээр биенээс эвгүй үнэр ханхлаад муухай. Хүн өөртөө итгэлгүй, заваан, муухай болох хэцүү. Чиний хүүхдийг гаргаад ийм боллоо одоо ахиж ингэж чадахгүй гээд охиноо 2 ой хүрэв үү үгүй юу орхиод гадаадад сурдаг баатар болоод Япон руу 100% тэтгэлэг аваад докторт явахаар боллоо.
Хань минь нүдэндээ нулимстай зөндөө олон удаа миний хань явж яах гээд байгаа юм гэж их ч гуйсан даа. Гол нь бас нөхрөө хашраая сайн гуйлгуулъя гэж бодсон юм. Манай хүн уурхайд ажиллана, ирэн очин байна, архи ууна, уухаараа агсан. Надад бас гар хүрчихнэ. Тэр үед их хэцүү л байсан, салах уу яах уу? Хол явж хашраая гэж бодоод найз нар гэр бүл дэмжээд өөртөө зориг ороод л явчихсан юм. Жил гаран л сурна юухан байхав тэгээд ч тэтгэлэг стипенттэй ийм боломж ховор гэж нөхрөө ах дүүгээ ятгаад явахаар болов. 2 ойтой нялх охиноо орхиод л нисчихсэн.
Жил сураад байж байтал гэрээс залгаад нөхөр чинь осолд орчихлоо хурдан хүрээд гэр гэж дуудуулав. Яаран яаран ирсэн боловч хань маань автын осолд ороод аль хэдийн бурханы орон руу явчихсан байсан. Надад утасдаж хэлэхэд л өнгөрчихсөн байсан юм билээ. Нуугаад л дуудсан нь тэр байх. Шөнө уурхай руу явж байгаад гялбаанд ороод осолдчихсон гэсэн. Хэдэн сар дэн дун хийж, сэтгэл гутралд ороод сэтгэцийн эмнэлэгт хүртэл хэвтлээ. Японд ч очоод турж чадахгүй байсан хүн 85-с шууд 60 болтлоо турсан. Хүссэн юм хүзүү сээрээр татна гэгч л болсон доо.
Хүн хань ижилтэйгээ байхдаа тэднийхээ үнэ цэнийг ер мэдэрдэггүй юм билээ. Хань минь цуйванд нугасгүй дуртай хүн байж билээ. Хүн таргалаад байхад тостой, ихэнх нь гурил заваан хоол хийлгүүлж идэх дуртай гээд л үглэн үглэн хийхэд хань маань хөлсөө гоожуулаад л иддэгсэн. Идэж дуусчихаад миний хань яасан сайхан хоол хийгээ вэ гээд үнсдэг нь одоо хүртэл санагдах. Ханийхаа тэгж цуйван идэж суухыг дахиад нэг хармаар. Эв хавгүй атлаа хажуугаар өвөрт ороод араас минь тэврэх нь сэтгэл дулаацуулаад хичнээн сайхан байж вэ. Гудманд явж байхад миний ханиа гээд эрэгтэй хүн дуудахаар эргэж хараад… уйлчихмаар болох. Зөрж өнгөрсөн хосуудад атаархаж ханийгаа яах гэж зовоож, орхиж явж байв даа.
Дэргэд нь байж хоол ундыг нь хийж үр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд байж байсан бол хань маань ядарч яваад осолд ороо ч уу үгүй ч үү. Ядаж дэргэд нь байсан бол миний хань шөнө битгий яв гэж хэлээд суух байсан даа. Аягатай хоол бариад зурагтныхаа өмнө суухдаа нялх хүүхэд шиг инээд алдан суудаг байсныг нь бодохоор одоо хүртэл гол харлах. Эргээд харахад аяга таваг угаах, гэр цэвэрлэх, хүүхэд хүргэж өгч авах, намайг тоолоо тоогоогүй гэж тулга тойрсон асуудлаар хэрэлдэж ханийгаа хэлэх хэлэхгүй үгээр хэлж уур цухлыг бардаг байж дээ. Одоо харамслаа гээд яалтай.
Хөгшчүүл хүний хань гэдэг их чухал байдаг юмаа гэж хэлдэг нь үнэн юмаа. Хэдий төрсөн ч гэсэн ээж аав ах дүү хэсэг хугацаанд эргэж тойрч байгаад тэгээд орхидог юм билээ. Тэр үед л хань ижил минь гэж бодогдох. Та бүхэнд хэлэхэд хань ижил тань дэргэд тань байгаа бол үнсэж, тэвэрч, эрхлэлдэж, аль болох нэг нэгнийгээ хайрладаг байгаарай. Амьддаа л бие биенээ хайрлаж байгаарай. Хэрэлдэж муудалцчихаад газар унт гээд хөөсөн байхдаа, шөнө дунд хань дээрээ очиход юу ч болоогүй юм шиг тэвэрдэг үнсдэг байсан нь үргэлж бодогдох. Бүсгүйчүүд бид чинь үс нь урт ухаан нь богино гэдэг үнэн ч юмуу даа гэж бодогдох юм. Хань ижилгүй өнчин өрөөсөн хүүхэдтэй би Докторын зэрэг хэрэг болоо ч үгүй ч үү. Эмэгтэй хүн чинь хань ижилтэйгээ байхдаа хичнээн бардам баян байдаг гээч, та нартаа л захиж хэлье нэг нэгнээ хайрладаг л байгаарай…
cekc.mn
эх хүн · 2017/09/25
Буцаж яваад сургуулиа төгс хань чинь тэнгэрийн орноос хараад баярлана хүүхэд чиньч хэрэгтэй гуниж явсан сэтгэлийн гарз гулсаж явсан гутлын гарз зовлон г хгн сөгдөж биш сөрч давна амжилт охин минь
Зочин · 2017/09/23
зовж зүдэрсэн эмэгтэйг элдвээр хэлсэн чи өөрөө үхлийн муугаар үхэх болтугай. Ямар энэ хүүхэн нөхрөө алсан биш дээ. яагаад хөөрхийг ингэж муухайгаар хэлж байгаан? өөрт нь муу юм хийгээгүй хүнийг ингэж муухайгаар хэлэхийг бодоход чи бол новш. шатаж үхээсэй.
purev · 2017/09/23
hun yu geh ni hamaagui uuriinhuuruu l amidar hojimdosonch uuhaarah ni amidarliig oilgoh ni chuhal.hun uregdesniihee tuluu bish uldesniihee tuluu ur huuhdiinhee tuluu uudrug uragsh harj amidar.bichseniig chini unshihad teneg shulam bish l bna
Зочин · 2017/09/22
ЭРЧҮҮД ӨӨРСДӨӨ ХЭЦҮҮ ШҮҮ ХҮҮХЭН ШУУХАН ГЭЭД Л ТАМАЛЧИХДАГ ШҮҮ ДЭЭ
zochin · 2017/09/21
hvn vhsen hoino ni esvel ongorson zaawal oilgoh yostoi gjvv araichdee
Шулам · 2017/09/20
Жинхэнэ ухаан муутай шулам байна. Нөхрийнхөө толгойг залгисан энэ пизда дахиад өөр хүний ч энергийг сорж толгойг залгина шүү
Шулам · 2017/09/20
Жинхэнэ ухаан муутай шулам байна. Нөхрийнхөө толгойг залгисан энэ пизда дахиад өөр хүний ч энергийг сорж толгойг залгина шүү
adilhan · 2017/09/20
ijil zovlon. zugeer l hen negen jaahan uhaaral avaasai gesendee l ene hun hunees nuuh zovlongoo bichij gej oilgoj bna. bi 25 jil amidarch 10 jil asarsan ch haramsaad barahgui taivshirch chadahgui heveer l yavdag.
Зочин · 2017/09/19
Aaashtai l huuhen baij dee, gazar unt ene ter gej hoodog, bi lav 30 jil bolohdoo nohroo hezee ch or dernees ni, gereesee hooj tuuj baigaaguim bna, uurlah uy bailgui yahav dee, ho. bas tooloo, toogoogui ene ter gej demii yarih hereg yu bna, zaluus anhaarah heregtei l dee.
zochin · 2017/09/19
nadad ch bas tohioldoj bsan, hani ijil gedeg amidraliin hamgiin chuhal heseg gedegiig hojim oilgoh hamgiin haramsaltai ....
Зочин · 2017/09/19
Амьддаа бие биеэ хайрлаж яваарай.
Зочин · 2017/09/19
Амьддаа бие биеэ хайрлаж яваарай.