Өнөөдөр болох үйл явдлууд
2017/09/21
09.00 цагт “Туушин” зочид буудалд АШУҮИС-аас “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” олон улсын хурал зохион байгуулна.
09.30 цагт МҮХАҮТ-д Азийн барилгын инженерүүдийн холбооны их хурал болно.
10.00 цагт СУИС-ийн Оюутан театрт "Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль" эрдэм шинжилгээний хурал болно.
10.00 цагт Хангарди ордонд “Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт НМХГ-т ил задгай, зөвшөөрөлгүйгээр авто машин худалдаалж буй газруудын газар өмчлөх эрхийг цуцалсан талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Сүрьеэгүй Хан-Уул” хөтөлбөрийн нээлт болно.
11.30 цагт БЗД-ийн 14 дүгээр сургуулийн нээлт болно.
11.30 цагт ОБЕГ-т тус газрын харъяа Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төвийн нээлтийн ёслол болно.
12.00 цагт “Live conference center” мэдээллийн төвд “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Мишээл экспо төвд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт болно.