ОБЕГ-ын дэд даргаар Б.Ууганбаярыг томиллоо
2017/09/21
Шадар сайдын 2017 оны наймдугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томилжээ. Тушаалыг өнөөдөр онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар уншиж танилцуулсан байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Хурандаа Б.Ууганбаяр нь ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
irgen · 2017/09/21
turiinii buus tolgoid garax gedeg cag exelsen um baina daa