"Наран плаза"-д зорчсон тэмдэглэл... Хайран нэр хүнд
2017/09/21
Монголчууд бидний нийгмийн харьцаанд тохиолдож буй алдаа дутагдал, анхаарах сэдэв, бизнес эрхлэгч + иргэний хооронд тохиолдож буй анзаарагддаггүй үл ойлголцол бүгдийг өөрийн бодол ухаанаар хүргэхээр шийдсэн минь амжилттай хэрэгжиж буйд талархал илэрхийлье.
Том компани, том брэнд, том хөрөнгө оруулалтыг жижиг харьцаа, өчүүхэн ухамсар, сэтгэлгүй байдал бүрмөсөн сүйрүүлж, олны ам дамжсан муу яриа болон тархдаг билээ. Монголын үндэсний үйлдвэрлэгч, татвар төлөгч компаниуд маань ойлгоно гэж найдъя.
2017.09.19 өдөр. Энхтайвны гүүрний доор байрлах Наран плаза дэлгүүрийг зорьлоо. Наран группийн энэ худалдааны төв олон жил Монголын нүүр тахлах газар байв. Гадны чанартай хүнсний бүтээгдэхүүн, брэнд хувцас, рестораны үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн гэдгээрээ үнэлэгдэнэ. 4 жилийн өмнө энэ дэлгүүрээс гэр гийгүүлэгч маань надад бугуйн цаг авч бэлэг болгон өгч байлаа. Энэ цагандаа туйлын хайртай. Чухал ажил хэргийн уулзалт, ялалт ялагдал бүхий л цаг хугацаанд надтай хамт байж бодлогошрох үед хань болно. Гэтэл өнөөх найзын маань батарей дуусчээ. Ингээд л Наран плаза руу явах шалтгаан болов. Нэг очсоных хүнсний тасаг, хувцасны дэлгүүрээр орох бодол өвөртлөв. Автомашинаа байрлуулчихаад явж оров. Эхлээд зорьсон ажлаа амжууллаа. Удсан ч үгүй цаг маань цохилж эхлэв. Хэхэ сэтгэлд таатай байна. Хувцасны дэлгүүрээр оров. "Timberland", "Celio", "Esprit" г.м брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч тул залуусын сонголт болсон хувцас цөөнгүй байдаг юм.
Гэвч 30 гаруй минут хувцас сонирхсон над дээр нэг ч худалдагч ирсэнгүй. Лангууны ард 2 охин ухаалаг гар утсаа үзээд ухаан алга. Хоолой засч үзлээ, хажууд нь очиж үнэ асууж үзлээ доош харсан чигтээ "биччихсэн байгаа..." гэдэг супер хариулт өгөв. Үйлчлүүлэгч орж ирлээ гэж тоож байгаа шинж эрхэм худалдагчдад маань алга. Эдийн засгийн хямралд өртөөд Монгол компаниуд цомхотгол хийсэн, борлуулалт маш муу байна гэдэг мэдээг цөөнгүй сонссон. Гэвч ийм үйлчилгээ, ажилтнуудтай байхад хэрэглэгч мөнгөө төлөх нь юу л бол. Тэнгэрлэг Монголчуудын ад үздэг Азийн орнууд тэр дундаа Хятад Улсад худалдагч үйлчлүүлэгч 2-ын хооронд жинхэнэ нүүр тулсан халуун яриа өрнөдөг.
Огт авахаар төлөвлөөгүй зүйлээ ч худалдан авах тохиолдол бий. Монголын худалдааны компанийн захирлууд салбар дэлгүүрээ эргэх, хааяадаа өөрсдөө худалдагч хийн зогсох цаг ирсэн бололтой. Багагүй үнэтэй бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрт дахин очих хүсэл төрсөнгүй. Хүнсний тасаг орж хэрэгцээний зүйлс цуглуулах тухай сэдэл ч үгүй болов. Цагийн сайханд мандаж явсан бүхэн хайнга өчүүхэн алдаан дээр сүйрэн унаж байна даа.
Жич: Орой ирээд энэ тухайгаа гэр гийгүүлэгчдээ дуулгатал тус төвийг зорихоо болиод удсан. Худалдагч нараас нь залхаад өөр газрыг зорьдог болсоноо хэлэв.
Н.Урантогтох
Зочин · 2017/09/22
Болдхэт олон дэлгүүр авч монголчуудаа хангаж байх зорилго анх тавьсан юм шиг байгаа юм. Манай гэрийн хажууд ХИД-2 гэж дэлгүүр 2-р хорооллын арктай шарууд ороход сүр дуулиан болон ашиглалтад орж билээ. Тухайн үедээ дажгүйл үйлчилгээтэй дэлгүүр байв. Болдхэт хувьчилж аваад сайжирахнуу гэсэн чинь ямар засвар хийлгүй олон жил болж одоо нурах тийшээгээ хандаж байна. Үйлчилгээч тийм сайн биш. Ер нь эдний сүлжээ дэлгүүрүүд сүйрэх тийшээгээ хандаж байгаа юм боловуу.
Bi · 2017/09/22
Naran geltgui bugd adil.nomin bas adil.yalanguya hunsnii tasagt hudaldagch baidag uu gemeer sh dee.
Зочин · 2017/09/22
Том дэлгүүрүүдээр ордоггүй болохлоор мэдэхгүй юм. ГЭХДЭЭ ЗАРИМ ХУДАЛЧ НАР УТСААРАА ЯРИАД ЮМ УУ ТОГЛООД. ЭСВЭЛ ЮМ ОЁООД ҮГҮЙ БОЛ ЛАНГУУ ХЭСЭЭД ЯВЧИХАНА.ХЭЦҮҮ ДЭЭ ХЭЦҮҮ.
zssss · 2017/09/21
Shn dawsalj bichijde harinch dajgui sain uilchilgeetei gazar shv harinch
xaxa · 2017/09/21
shaaldaa uneheer chihend naaldah ug alga
jujig · 2017/09/21
niitlel
jujig · 2017/09/21
zohiomj
харамч · 2017/09/21
Харин ч БСБ-д би дургүй. Ороод очхоор нохойн гөлөг шиг дагаад нүд рүү хараад яршигтай байдаг. 'Та юу сонирхож байна' гээл аманд орчих гээл. Би өөрийн тааваараа авах юмаа хармаар байдаг. Юу хулгайлах гээд байнаа гэсэн аятай дагаал. Тэгээл дургүй хүрээд гараал явчдийшд.
Daagii · 2017/09/21
Electron baraa, tavilga avax gej baigaa bol 13-m baidag BSB-g sanal bolgoj baina. Xudaldagch nar ni ugtaad guij irdeggui ch zarj bui baraabiixaa talaar am angaital sain tailbarlaj, tuluvluugui baisan baraag xurtel avaxuulj dungudug yum bilee. Edniixees uur iim sain uilchilgeetei delguuriig Mongoldoo ogt olj xaraagui l yvj baina.
yaag unen · 2017/09/21
unen unen ytsaa maajaad l esbel ytsaar yaraad l yim asyyhaar hariy ch tag esbel naana chinune ni bna gej dohichood l boloo zarimda buur yyr hurmeer shuu orlogoor ni tsalin jyylbal arai ungehgui bh da tigtmol tsalin abdag humuus ingedeg bh gej boddog yamar ch setgelgui
Зочин · 2017/09/21
Энэ чинь монгол шүү дээ. Хэзээ байтлаа худалдагч тосч үйлчилдэг байлаа. Яравгар янтгар царай, бөгсөө чирсэн удаан үйлчилгээ л байдаг биз дээ.
Zochin · 2017/09/21
Арай бүх газарууд биш байхаа зарим нэг газарууд үнэхээр тийм байдаг шүү Шинэ сонголт тавилгын дэлгүүрийн худалдагч нар нь үнэхээр үйлчилдэггүй юм байнлээ өөрийн гэсэн сэтгэлгүй хүний юм гэсэн сэтгэлээр ханддаг юм бналээ,эзэн нь өөрөө бсан бол тэгэхгүй дэ,20 гаран сая төгрөгний тавилга авах гээд сонгосон бсан худалдагч нар нь олдохгүй байсаар сүүлдээ дургуй хүрээд орхиод гарч байж билээ,дэлгүүрийн нүүр царай гэдгээ худалдагч нарт сайн ойлгуулмаар юмаа

Unen unen , haa saigui iim asuudal bnaa · 2017/09/21
Naran plaza geltgui haa saigui iim asuudal bga. Uilchilgeenii salbart ene asuudal mash ih aldagdal awchirch bgaag tudiilun anzaarahku bn. Iimd shinechlel heregtei. Ajil hiij bgaa hudaldagch nar tsag nugtsuuh bish ajliin ur buteemjee saijruulah heregtei. Hench ochood manuuhai shig suuj chadna. AJLIIN BUTEEMJ, UR DUN gdgiig odoo boltol oilgohku, uhamsarlahku bs zaahku bgaatai holbootoi. Mongotei mongoguig ni gadnah bdlaar ni shinjdeg Mongolchuud uruwdultei. Mongotei murtluu tansag zuil sonirhdoggui negen bs bnaa. Mongoniihee hemjeeg heleed tuundee taaruulj awah huseltee heleh ni hudaldan awagch hudaldagch nart ali alind ni amar tuwug udahku, tsag hemnene. Ene bol JINHENE SOYOL gdgiig medeh eostoi. Getel ih mongo helsend ni doligonoj guiged baga mongo helsend ni zehen tsohon hiigeed Uuruu uz naana chin bgaa eswel dugarah ch ugui bh ni mash buduuleg. Yah gj hyamd une, undur une bdgiin uchriig medehku bol hudaldaanii salbart ajlaad ch hereg bhku sanagdahiim. UILCHILGEENII SALBARIINHAND GEJ HELEHED TURIIN ALBANIIHNII HUND SURTALTAIG GAIHAAD BH HEREGGUI TA HED YAG TED NARTAI ADILHAN.
Unen unen, haa saigui iim asuudal · 2017/09/21
Nadad plaza geltgui haa saigui iim asuudal bga. Uilchilgeenii salbart ene asuudal mash ih aldagdal awchirch bgaag tudiilun anzaarahku bn. Iimd shinechlel heregtei. Ajil hiij bgaa hudaldagch nar tsag nugtsuuh bish ajliin ur buteemjee saijruulah heregtei. Hench ochood manuuhai shig suuj chadna. AJLIIN BUTEEMJ, UR DUN gdgiig odoo boltol oilgohku, uhamsarlahku bs zaahku bgaatai holbootoi. Mongotei mongoguig ni gadnah bdlaar ni shinjdeg Mongolchuud uruwdultei. Mongotei murtluu tansag zuil sonirhdoggui negen bs bnaa. Mongoniihee hemjeeg heleed tuundee taaruulj awah huseltee heleh ni hudaldan awagch hudaldagch nart ali alind ni amar tuwug udahku, tsag hemnene. Ene bol king ene soyol gdgiig medeh eostoi. Getel ih mongo helsend ni doligonoj guiged baga mongo helsend ni zehen tsohon hiigeed Uuruu uz naana chin bgaa eswel dugarah ch ugui bh ni mash buduuleg. Yah gj hyamd une, undur une bdgiin uchriig medehku bol hudaldaanii salbart ajlaad ch hereg bhku sanagdahiim. UILCHILGEENII SALBARIINHAND GEJ HELEHED TURIIN ALBANIIHNII HUND SURTALTAIG GAIHAAD BH HEREGGUI TA HED YAG TED NARTAI ADILHAN.
Unen unen, haa saigui iim asuudal · 2017/09/21
Nadad plaza geltgui haa saigui iim asuudal bga. Uilchilgeenii salbart ene asuudal mash ih aldagdal awchirch bgaag tudiilun anzaarahku bn. Iimd shinechlel heregtei. Ajil hiij bgaa hudaldagch nar tsag nugtsuuh bish ajliin ur buteemjee saijruulah heregtei. Hench ochood manuuhai shig suuj chadna. AJLIIN BUTEEMJ, UR DUN gdgiig odoo boltol oilgohku, uhamsarlahku bs zaahku bgaatai holbootoi. Mongotei mongoguig ni gadnah bdlaar ni shinjdeg Mongolchuud uruwdultei. Mongotei murtluu tansag zuil sonirhdoggui negen bs bnaa. Mongoniihee hemjeeg heleed tuundee taaruulj awah huseltee heleh ni hudaldan awagch hudaldagch nart ali alind ni amar tuwug udahku, tsag hemnene. Ene bol king ene soyol gdgiig medeh eostoi. Getel ih mongo helsend ni doligonoj guiged baga mongo helsend ni zehen tsohon hiigeed Uuruu uz naana chin bgaa eswel dugarah ch ugui bh ni mash buduuleg. Yah gj hyamd une, undur une bdgiin uchriig medehku bol hudaldaanii salbart ajlaad ch hereg bhku sanagdahiim.
Unen unen, haa saigui iim asuudal · 2017/09/21
Nadad plaza geltgui haa saigui iim asuudal bga. Uilchilgeenii salbart ene asuudal mash ih aldagdal awchirch bgaag tudiilun anzaarahku bn. Iimd shinechlel heregtei. Ajil hiij bgaa hudaldagch nar tsag nugtsuuh bish ajliin ur buteemjee saijruulah heregtei. Hench ochood manuuhai shig suuj chadna. AJLIIN BUTEEMJ, UR DUN gdgiig odoo boltol oilgohku, uhamsarlahku bs zaahku bgaatai holbootoi. Mongotei mongoguig ni gadnah bdlaar ni shinjdeg Mongolchuud uruwdultei. Mongotei murtluu tansag zuil sonirhdoggui negen bs bnaa. Tsewerhen huwtsaslaad uurt taalagdsanaa awdag humuus b
Зочин · 2017/09/21
Яасан худалдагч тоохгүй болохоор revenge хийж байна уу. Зүгээр ажлаа хийж байгаа хүүхдүүдэд гай битгий болооч, цаг алж дэлгүүр хэсчихээд..., Худалдан авах чадавхи муудсан болохоор том дэлгүүрүүд байнгын үйлчилүүлэгч, байр сууриа барьж үлдэх бас чухал байх оо.
haliunaa · 2017/09/21
ug ni narangiin hudaldaani zoblohuud mash sain uilchilgeetei gazar gj bododog magadgui shine esbel surgalt abagui hun bsan bh bi narand 5 jil ajillsan hunii hubid hzeeech irsen uilchluulegchee setgel dundduur gargaj bsan udaa bhgui . zobhon namaog zorij iren uiulchuuldeg egch nar zondoo bsan , naran borluulalt muu bga bj yagd hudaldaanii zoblohoo surgalt hiihgui bgan bol ug ni namaig ajildag bhad sar neg udaa aygui sain surgalt huiideg bsan
мм · 2017/09/21
Энэ чинь харин Монголд газар авсан асуудал шүү дээ