Газрын алба хамгийн их авилгал авдаг салбар гэв
2017/09/22
Азийн хөгжлийн сангаас жил бүр авилгад хамгийн их автдаг салбарыг тогтоох судалгааг хийдэг. Улмаар хамгийн их авилгал авдаг таван байгууллагыг нэрлэдэг байв. 2006-2009,2014онд шүүхийг хамгийн их авилгал авдаг салбар гэж судалгааны дүн гарч байсан.
харин шүүхийн шинэтгэл хэрэгжиж эхэлсэн 2015-2017 оноос шүүх хамгийн их авилгал авдаг таван салбараас арилжээ.
Тэгвэл Монгол улсын хувьд хамгийн их авилгал авдаг таван салбарт:
1. Газар ашиглалтын байгууллага
2. Улс төрийн намууд
3. Уул уурхай
4. УИХ
5. Засгийн газар, гааль гэж нэрлэжээ.