М.Энхболд Ж.Батбаясгалангаар дамжуулж хотод дахин эрх мэдлээ тогтоох уу
2017/09/22
Энэ асуудал өнөөдөр эцэслэгдэх учиртай. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /НИТХ/ ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр болно. Энэ удаагийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шүлхий гэх зэрэг олон асуудал хэлэлцэхээс гадна НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм. МАН-ынхан Ц.Сандуйг орлох хүнийг томилохоор хэд хэдэн удаа хуралдаад авсан. Удирдах зөвлөл нь хүртэл хуралдаж, тодорхой шийдвэр гарна хэмээн хүлээлттэй байсан нэр дэвшигчдийг УИХ дахь МАН-ын бүлэг дээрээ хагалах нь зөв гэж үзэн, гурван нэр дэвшигчээ тус хуралдаанд оролцуулахаар болсон гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр НИТХ-ын хурлаас өмнө МАН-ын бүлэг хуралдана эсвэл ирэх даваа гаргийн бүлгийн хуралдааны дараа НИТХ-ын дарга тодрохоор болж байна. НИТХ-ын шинэ даргад нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар нар өрсөлдөж байгаа юм.
Эх сурвалжийн хэлж байгаагаар НИТХ-ын дараагийн даргаар Ж.Батбаясгалан сонгогдох нь бараг тодорхой гэнэ. Бүр түүний ажлыг авах орлогчийг ч МАН-ынхан тодруулсан сурагтай.
Эх сурвалжийн хэлж байгаагаар НИТХ-ын дараагийн даргаар Ж.Батбаясгалан сонгогдох нь бараг тодорхой гэнэ. Бүр түүний ажлыг авах орлогчийг ч МАН-ынхан тодруулсан сурагтай. Ж.Батбаясгалангийн хувьд НИТХ-ын дарга яригдаж эхэлсэн цагаасаа хотын фракцийг атгасан гэхэд болно. Ноёны бөх наадам өвдөг шорооддоггүйн зарчимаар том ар талтай түүнийг бусдаасаа илүү санал авна гэдгийг хэвлэлийн таамагласаар ирсэн. Учир нь тэр бол М.Энхболдын гарын хүн гэгддэг Ж.Бадамжунайн туслах. Нэгэн цаг үед бие төлөөлөгчийг хүртэл хийж явсан түүнийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч болоход нь “сайн ах”-ын нөлөө их байсан гэдэг. Ж.Бадамжунайн гар, хөл хэр урт сунадгийг өнгөрсөн цаг үед хангалттай харсан. Тиймээс ч М.Энхболд, Ж.Бадамжунай хоёр сайн дүүгээрээ дамжуулж Ж.Батбаясгаланг НИТХ-ын дарга болгох тохироогоор хотод дахин эрх мэдлээ тогтоох нь гэх харыг төрүүлж эхлэх нь тэр.
Ж.Батбаясгаланг ч мөн басаж болохгүй нэгэн бололтой. НИТХ дахь Ардчилсан намыхны дэмжлэгийг авчихсан дорьдгор суугааг ч эх сурвалж онцлов. Уг нь тэрбээр Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурсан намын “урвагчдын” нэг. МАН-ын ийм урвагчдадаа албан тушаал өгөхгүй хэмээн дургүйлээд буй. Гэтэл ямар тохироогоор НИТХ-ын даргад нэр дэвшиж, түүнийг нь МАН болоод АН-ын гишүүд нь дэмжиж байгаа нь тодорхойгүй ч яах аргагүй цаанаа том хөдөлгөх хүчтэйгийнх бизээ.
Дашрамд дуулгахад Ж.Батбаясгаланд 2008-2012 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан түүх бий. Өөрөөр хэлбэл тухайн үед Т.Билэгт НИТХ-ын дарга байсан юм. Т.Билэгт албан тушаалаа урвуулан ашиглаж хоёр тэрбум 125 сая төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар “Медиа холдинг” компанид Д.Чулуунбаатарын нэрээр хувьчилж, улмаар “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн, үрэгдүүлж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгасан шүүхээс буруутгагдан ял сонссон ч өршөөлийн хуульд хамрагдсан билээ.
24tsag.mn
zochin · 2017/09/24
Ene neg zavaan hyalaasan yum hedeh zaluudaar toglood duuslaa Zailaach
Иргэн · 2017/09/22
Энэ Ми даргын хотын фракцийнхан үхэн хатан сандал ширээнээсээ зуурч байнаа. Зайлан зайлтлаа шивэртэй оймсоор шидүүлэн барин арайййййййхийж сандал дээрээсээ ховхорч баых шив. Ард түмэн та бүхнийг зайлаад өгөөчээ гээд гуйгаад байгаан бишүү.

Har hereenuud · 2017/09/22
Gudamjnaas garaltai shunaltanguud tsahim suljeeg ashiglaj har piaraa bolitsgoo. Yum l bol naimaa geh, uls tord bolovson huchnee mergejil bolovsrol, dadlaga turshlaga huntei ajillah ev dui geed olon uzuulelteer shalgaj songodog yum Iim ulamjlaltai gej helj bolno . Ene bol PIAR-diin naimaa ariljaa gej oilgoltoos ogt oor asuudal. Gudamjnaas huivaldaanaar tord garsan hariin har tusheed bol medehgui l dee meddegeer ni naimaa l geh yum mash haramsaltai baina.
Зочин · 2017/09/22
ЭНЭ ЭРХ ЦУЛЦГАР БАЦААН ЮУ ХИЙХ ВЭ . ЦҮНХ Л БАРЬЖ ЧАДНА .