Сэрэмжлүүлэг: Сэлэнгэ, Хэнтий аймагт уурхайчид нас барлаа
2017/09/22
Орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас өчигдөр хоёр хүн нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал
09-р сарын 21-нд Сэлэнгэ аймагийн Ерөө сумын Бугант тосгон “Их алтны бага ажир” гэх газар Увс аймгийн харъяат Б /эр.20н/ нь “Экспекүпер” усан буун дээр ажиллуулж байхад нь хувцас нь орооцолдон татагдаж нас барсан байна.
Мөн 09-р сарын 21-нд Хэнтий аймагийн “Бор-Өндөр сумын харъяат П /эр.20н/ нь Уулын баяжуулах үйлдвэрийн саунд цахилгаанд цохиулж нас баржээ.
Хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.