НИТХ оймс шидэлтээр эхлэв
2017/09/22
Т.ДАЛАЙ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал өнөөдөр /09.22/ эхлээд байна. Хурлын өмнө хурлын дарга Ц.Сандуй зарим төлөөлөгчөө орж ирэхийг хүлээн суух зуур танхимаас “Муу сайн хулгайч нар” гэх үгийг хэлж, оймс шидлээ. Хамгаалагч нар түүнийг хурлын танхимаас албадан гаргаад байна. НИТХ-ын гишүүд “Өнгөрсөн хугацаанд ийм үйл явдал болж байгаагүй, Ямар шалтгаанаар ийм эсэргүүцэл илэрхийлснийг мэдэх зүйл алга” гэсэн тайлбар хийв. НИТХ өнөөдөр хуралдаж, хэнийг даргаараа сонгох вэ гэдгээ хэлэлцэх юм. НИТХ-ын даргад Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар, “Оюуны ундраа” –гийн С.Амарсайхан нар өрсөлдөж байна.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2017/09/22
Shaal hudlaa garuud. Hulsuur jagsagchid ih boljee. Hotiin zahirgaanii gadaa jagsaj bgaa humuusiig harsan chin zugeer l hulsnii garuud bsan. Sanduigaa ch tanihgui. Baliar bohir uls tur jishig bolloo yanadaa.