Охидоос болж…
2013/12/18
Сүүлийн үед энэ охид, хүүхнүүдийн асуудал арай л хүнд болж байна. Уг нь би чинь эхнэртээ үнэнч гэр бүлээ л гэсэн хүн даан ч хэрүүлээс үнэхээр их залхаж байна шүү.
Би боломжийн амьдралтай бизнесмэн залуу. 40 удахгүй хүрэх гээд, амьдрал тэгшрээд явж байтал ийм юм болоод байх юм аа. Ажил бизнесийн шаардлагаар хүмүүстээ уулзаж ууж шоудах хэрэг гарах л юм. Өнөөдрийн ийгэмд ууж идэхгүгээр бизнес хийх арга үнэхээр алга. Жаахан ууж идэхээр хамт байгаа залуус хүүхэн дуудна. Ирж буй охид нь миний охин дүүгээс ч жаахан оюутан амаа ч гүйцэд цэвэрлэж чадахгүй охид байх эсвэл яавал ч яая гэсэн ууж идэж сурсан нөхөргүй ганц нэг хүүхэдтэй өдөр хоногийг ажил шоу хоёроор өнгөрөөсөн хүүхнүүд байх юм байна шүү дээ. Тэгээд л асуудал үүсгэчихгүйхэн шиг ууж идэж байгаад л харихыг бодно. Хэдэн сарын өмнө хоёр асуудал болж бөөн хэрүүл болж байна. 1. дахь асуудал: бас л ажил, мөн найзын төрсөн өдөр гэсэн шалтгаанаар дуудагдав аа. Очиход л 10 аад хүмүүс тэр дотор нь 4-5 оюутан гэхээр охидууд сууж байсан юм. Жаахан охидууд атлаа ууж идэх нь маниасаа ч аймар. Найзууд охидтой бүжиглээд л би ч ширээндээ дүмбийтлээ суугаад л байж байхад нэг яриа охин их яриа өдөж юм ярисан юм аа. Оюутан ах эгчтэйгээ амьдардаг ээж аав хөдөө гээд л гэмгүй л ярилцсан. Тэгээд байхгүй шүү маргааш оройноос нь эхлээд л найзаас чинь утасыг чинь авлаа гээд л мсж бичээд салдаггүй ээ. Уулзая гэнэ учиряа гэнэ. Амьдралд чинь садаа болохгүй гэнэ. Эхлээд л миний дүү одоо боль гэлээ эхнэр хүүхэдтэйг минь мэдэж байгаа биз дээ гэтэл эхнэр хүүхэдтэй хүн хүүхэн сонирходоггүй юм уу гээд л загнаж гарав. Тэгэхээр нь тэнэг мангараар нь дуудаад сайн загнаад орхилоо өмнө нь ийм юм болж л байдаг загнаал өнгөрдөг байсан чинь тэр охин харин зүгээр болдоггүй шүү. хайртай болчихож санаад байна тань шиг эр хүнийг дэргэдээ байлгамаар байна хүсээд байна гэсэн тэнэг тэнэг мсж унтаж байхад бичиж өнөөхийг нь эхнэр харчихжээ өглөө босов уу үгүй юу бөөн хэрүүл юу ч гэм хийгээгүй байж заваан бузараараа дуудуулаад толгой түрүүгүй цохиуллаа. Жаахан тайвшруулж байгаад л хэллээ. Нөгөө охинруу залгаж байгаад утасаа спикэр дээр нь тавиж байгаад л чи боль би чамтай ямар ч холбоогүй биз дээ одоо ингэхээ боль чи миний амьдралыг сүйрүүлэх гээд байгаа юм уу гээд загналаа. Тэгсэн би танд хайртай санаад байна гэж уйлаад өнөөхийг сонссон эхнэр чинь утас шүүрч аваад л байгаад л тачигнатал загнаад л айлгаж сүрдүүлээд тавьлаа. Хэдий миний буруугүйг мэдсэн ч эхнэр бөөн уур. Боож үхэх гээд л хэдэн найзуудыг минь харааж намайг тэр охинд нүүр өгсөн гээд хэсэг гэрт хэрүүл болов. Бараг сар болж байж тайвшрав. 2 дахь асуудал. Ажлын шугамаар нэг банкинаас зээл хөөцалдөж яваад төв салбарынх нь зээл хариуцсан захирал гэх хүүхэнтэй найзуудаар дамжиж танлцав. Ууж идлээ. Өндөр боловсролтой хүүхэд нөхөргүй хүүхэн байсан. Зарим материалуудыг мсжрээр явууах гээл хаягаа солилцсон байсан юм. Тэгээд ажил хийж байхад нэтэд байж л байна хааяа хар шар санаагүй мэссэнжирдэнэ.
Фэйсбүүкээр найзууд болов намайг ямар амьдралтай эхнэр хүүхэдтэй мэднэ. Сайхан найзууд боллоо гэж бодож байтал нөгөө хүүхэн чинь сексийн харилцаатай болох санал тавилаа үгүй л гэлээ. Хэсэг чимээгүй байсанаа нэг өдөр мсжрээр бичиж байна. Би чамд садаа болохгүй л гэнэ хоёулаа сексийн л харилцаатай байя, чамаас хүүхэдтэй болчихоод л салъяа гэж байна чи эхнэр хүүхдээ орхиод ирж чадахгүй юм уу би чамайг хайрлаж чадна хүүгээ аваад ирсэн ч ээж нь байж чадна гээд тэнэгтэж өгчээ. Тэгээд л ажил төрөл зээл санхүүгийн холбоотой болохоор өнөөх хүүхнийг чинь загнаж чадалгүй аргадаад л өнгөрлөө. Өнөөх бүх мэссэнжэрийг эхнэр олж ушаад сална сарнина, миний бузар булайг дэлгэнэ гээд л хөгшин ээж аав дээрээ очиж бархирлаа. Манай хөгшин аав ээж рүү залгаж ориллоо. Агсан согтуу тавилаа. Яв чи хүссэн хүнтэйгээ заваар би хүүгээ чамд өгнө л гэж байхгүй гээд л бөөн хэрүүл бүр зодоон нүдээндээрээ туллаа. Би л гэмтэй хүн гээд зодуулсан л даа. Энэ бүх мсжрийн бичлэг майл хаягийн конверсашин хистору дотор мэсснжэрээс устгасан ч байж байдагийг мэдээгүй манай эхнэрт миний бүх майл фэйсбүүкийн пасс байаг болохоор үзэжээ. Уг нь намайг буруугүй гэдгийг мэдсэн ч чи нүүр өгч байна. Энэ удаагийнх анхных биш чи л овоо босголоо чи ер нь ийм нууц далд юм хүсээд байна би чамайг тийм юм болохоос нь өмнө барьдаг тэрнээс биш чи ийм юм хсээд л байна, чи ийм юманд бэлэн байна гээд л бөөн хэрүүл боллоо. Тэр хүүхнийг чинь ажил дээр нь очиж нүүрийг нь маажна шившиг болгоно гээд л явлаа. Би зөндөө гуйлаа бизнэсээ бод гэлээ аж амьдралаа бод гэлээ байдаггүй ээ тэгэх тусам, чи өмөөрлөө гэнэ. За ингээа явлаа арга буюу нөгөө хүүхэнрүү ярьтал бас л болгоомжгүйгээрээ загнууллаа. Эхнэр арай ч очоогүй л юм билээ гэтэл нөгөө хүүхэнтэй утасаа ярьтал, сайханнөхрөө хайрлаж чадаггүй ажилгүй, тэнэг бүдүүн авгайгаар нь дуудаад манай эхнэрийг хэлэх үггүй болгож за ингээд би эхнэрээ доромжлуулсан хүн боллоо. Би чиний хүүхдийг гаргаад л бүдүүн болсон би чамд гологдож байна уу чи тэр сахан хүүхэнрүүгээ явахгүй юу гээд л хэрэлддэг боллоо. Эхнэр бид 2 амьдралаа босгоно гэж гүйж байгаад 30 гарсан хойно оо хүүхэдтэй болсон түүнээсээ болоод ч тэр үү эхнэр маань жин их нэмсэн л дээ тэглээ гээд надад муухай харагдаж би голж зовоосон юм байхгүй ээ. Харин сүүлийн үед ахиад нэг хүүхэдтэй болоё гэж бодож байсан өнгөрч байх шиг байна. Би чиний юунд итгэж хүүхэдтэй болох юм л гэнэ. Хүүхэдтэй болвол ахиад л таргална тэгээд бүдүүн тэнэгээрээ чиний тэр олж авчирсан бузар хүүхнүүдэд дуудуулна биз гэж хашгичих боллоо. Сүүлийн үед гэр хэрүүлгүй байхаа больжээ, жаахан л оройтвол хаачив ийчив гээд хэрүүл, байнга утас мсж шалгаастай. Орой 2-3 гээд ирвэл нүд нь улаанаараа эргэлдсэн ууртай амьтан хүлээж байна тэгээд л хэрүүл, гадуур хонолгүй ирлээ ш дээ гэхээр хүүхэнтэй заваартахад чинь хонох шаардлагагүй хэдхэн минут л хэрэгтэй гэж загнана. Одоо бол энэ хэрүүл энэ бүх зүйлээс үнэхээр залхаж байна салдаг ч юм уу гэж бодогдож байна. Гэр бүл асуудалтай болохоор чинь ажил төрөл, өнөөх байр, унаа, мөнгө төгрөг бүгд сонирхолгүй болдог юм байна ш дээ. Заримдаа ч үхмээр санагдах юм. Хүү маань хайр хүргэж бүх юмыгэрэлтүүлэх юм. Ер нь манай нийгэмд салалт маш их байна аа. Шалтгаан нь яг л манай гэр бүлд болж буй зүйлээс л болж байгаа байх хүний нүдэнд гайгүй гэж харагдах 10 найзын маань 6 нь салсан байна. Одоо зарим найзууд маань хэлж байна. Эхнэрүүд үглэж яншаад амьдрал там болгоод байвал салаад оюутан охидуудтай суучих өмсөж зүүх унах унаагаар нь хангачихвал тэд чинь үгнээс гарахгүй толгой өвтгөхгүй гэж ярих нь ч байна. Зарим нь бүр эхнэр нууц хүүхнүүдийнхээ хооронд явж нөгөө хэд нь ч бүр бие биенээ мэддэг гаднаас нь харахад болоод байгаа хирнээ дотороо бол ялзарсан амьдралтай хүмүүс байна ш дээ. Хүмүүсээс зөвлөгө авахаар эхнэртэйгээ ярилц, уучлал гуй л гэх юм тэглээ гээд л хэрүүл тасрахгүй нэг хэрүүл болбол өнгөрсөнөө сөхөж хөөж туугаад, явна гэхээр явах гэлээ тэнэх гэлээ хүнийг уурлуулж есөн шидийн юм хэлүүлчихээд ашиглах гэлээ гээд л орилоод л, галзуурсан юм шиг амьдарч байна ш дээ, яамаар ч юм. Эхнэрээ хуурч байгаагүй ч сүүлдээ ингэж байхаар хуурдаг ч байж уу. Одоо ингээд явалддаг ч юм билүү гэж бодогдох юм. Өнөөгийн нийгэмд чинь хүнтэй уулзахгүй, ярьж хөөрөхгүй байлтай биш уулзаж ууж идээд явахаар ийм асуудал нийгэмд маш их байна. Нийгэмд мөнгө үнэрлэсэн, хар юм дуудахаар нохойн гөлөг шиг гүйгээд ирдэг ямар ч үнэ цэнэгүй охидууд, нөхөр хайсан хүүхнүүд их болж тэд чинь боломжийн гэж харсан хүндээ өвөрөө нээхийг өөрсдөө санал болгож байна. Өнөө үед хүүхнийг өвөртөө хийх гэж зовох хэрэггүй болж. Гайгүй машин унаж, гайгүй дугаар утас барьж байвал бүх юм болдог болж. Эцэст нь хэлэхэд охидуудаа бэлэн амьдрал хөөж биеэ үнэлэхээ боль, үгүй бол бүх нүгэл чинь эргэж толгой дээр чинь ирнэ шүү. Хүүхнүүд минь эхнэр хүүхэдтэй хүнрүү нүдээ унагах аа боль гэмгүй хүүхдүүд хохирч байна. Эхнэрүүдэд хэлэхэд өнгөрсөнийг өнгөрсөнд нь үлдээж үнэхээр уучилсан бол хэлсэндээ байж бай, юм л бол өнгөрсөнийг сөхөж хэрүүл хийгээд байвал нөхрөөсөө салах боломж чинь ихсээд л байх нь байна шүү. Эхнэрүүд минь өөр хүүхэн нөхрөөсөө биш өөрөөсөө болж амьдралаа нурааж байгаагаамэдэж байна уу. Залуустаа хэлэхэд жаахан юм уухаараа өнөөх юм нь доошоогоо орж хүүхэн энэ тэр дуудахаа боль, хүүхэн дуудаж яах юм бэ гэхэд чи гомо юм уу эсвэл яадгийн гээд зөрүүдлээд дууддаг хэцүү хүмүүс байна. Нэгнийхээ амьдралд садаа болохоо больцгооё гэж хэлээд дуусая даа.