Үс засуулбал эд, мал арвидна
2017/09/25
Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 5. Сумъяа гараг. Онгоц одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Хий
Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан,18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.