МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралдаанаар Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар өрсөлдөж намын бага хуралд  өөрсдийн гаргасан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, асуултад хариулсан. 

Үүний дараа санал хураалт явуулав. Санал хураалтад 294 бага хурлын гишүүн оролцсон. Бүх санал хүчинтэйд тооцогдож


1. У.Хүрэлсүх 188
2. Н.Энхболд 5
3. Ө.Энхтүвшин 101 санал авлаа. 

Үүгээр МАН-ын бага хуралд оролцсон гишүүдийн 63.9 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо.