МАН-ын IX бага хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх болон намын дотоод асуудлыг хэлэлцсэн билээ. Улмаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар өрсөлдөж, санал хураалтаар У.Хүрэлсүх ялалт байгуулсан юм.

 

Тэгвэл түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон нь холбогдуулж түүний зөвлөх А.Үйлстөгөлдөр өөрийн сэтгэгдэлээ цахим хуудаснаа үлдээжээ. Тэрбээр "Нулимс хоолой дээр зангирч байна. Ард түмний төлөө өвлийн хүйтэнд бид цагаан махаа эргэтэл улсаа тойрон малчдад тусалсан. Улалзсан түймрийн өөдөөс зүрх нэгт хөвгүүдийн хамт бусдыг уриалан тэмцэлдсэн. Монгол Улсын анхны хиймэл дагуулыг хөөргөн түүх бүтээлцэж эрдэмтэн багш оюутнуудаа зоригжуулсан. Үндэсний бахархал болсон адуун сүргээ бид хамгаалж үнэт зүйл болголоо.

 

Эдийн Засгийн эргэлтийг дэмжих зорилгоор гадны хүмүүстэй нүүр бардам хамтарч гамшиг осол, ган зуд, өвчин зовлон бүхэнтэй өөрсдийгөө үл хайрлан тэмцэлдсэн бүтэн жилийн ажлын үр дүнд Монгол Улсын ард иргэд болон Монгол Ардын Нам биднийг Ерөнхий сайдын ажлын албанд томиллоо. Биднийг ДОРОМЖЛОЖ, хэрэгт ХОЛБОГДУУЛЖ, ДАГАЖ МӨРДСӨН ч бид бууж өгсөнгүй! Өгөх ч үгүй! Итгэлийг зүтгэлээр хариулж Эх Орондоо сайн мэдээ дуулгахаа ҮЙЛСТӨГӨЛДӨР миний зүгээс мэдэгдэе!
Улс Эх Орныхоо төлөө чөмгөө дундартал ажиллах болноо!!! УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ..." гэсэн байна.