У.Хүрэлсүх "Ногоон гэрэл"-ээр Ерөнхий сайд болох уу
2017/09/27
МАН-ын IX Бага хурал Ерөнхий сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхээс хэн нэгнийг тодруулахаар үүр цайтал хуралдсан.
Бага хурлын гишүүдийн санал хураалтын дүнгээр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг дэмжиж 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод таван гишүүн тус тус саналаа өгснөөр шинэ Засгийн газрыг тэргүүлэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Мэдээж энэхүү үйл явцаас хойш олон нийтийн дунд У.Хүрэлсүхийг шууд л Ерөнхий сайдаар томилсон мэт, кабинетыг нь ч бүрдүүлэхээр яаравчилж эхэлжээ. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс хориглохгүй бөгөөд зам шулуудчихсан гэж хэлэх хүмүүс ч байна. Тэр ч утгаараа УИХ дээр ч өмнөх засгаа “нударч” чадсан юм чинь яг тэр хэмжээгээрээ "дэмжсэн" кноп дарахад ногоон гэрлээр Ерөнхий сайд болох нь тодорхой гэж үзэж байгаа аж. Харин кабинет нь яах бол...
Эх сурвалжуудын хэлж буй нь ч одоогийн байдлаар баттай гэж хэлэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Гэвч Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гишүүд сайд болохгүй, тухайн цаг үеийг харна, нийгмийн захиалга, олон нийт итгэл хүлээлгэвэл бодож үзнэ гэх мэт хариултууд өдгөө биеллээ олох бололтой. Тодруулбал, ямар ч хуульд давхар дээл нөмөргөхгүй гэсэн заалт байхгүй.
Түүнчлэн Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Дан, давхар дээл бол өнөөдрийн тулгамдсан асуудал биш. Энэ сайхан баян орныг хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс байвал хэдэн ч дээлтэй байж болно. Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно” хэмээн ам алдсан. Энэ нь давхар дээлийг далдуур дэмжсэн гэж үзэх нь ч бий. Тиймээс шинэ засагт хэн хэн багтах бол гэж олон нийт тааварлаж байх зуурт МАН-д бол “дайн" нь аль хэдийн эхэлчхээд байгаа аж.
Одоогийн байдлаар хэн, хэн аль салбарыг тэргүүлэх талаар яригдаж байгааг хүргэе. Мэдээж намаасаа сонгогдсон Засгийн газраа унагахад гар бие оролцож гарын үсэг зурсан хүмүүс “хариугаа” авахын тулд гүйцэтгэх засаглалд багтахыг эрмэлзэх нь гарцаагүйг доорх таамаглалаас ч харж болохоор байгаа юм. Юутай ч УИХ-ын чуулганыг л хүлээх л үлдэж байна даа.
Монгол Улсын Ерөнхий сайд - У.Хүрэлсүх
Монгол Улсын Шадар сайд - УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Энхбаяр
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Ц.Гарамжав Я.Содбаатар
Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар
Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг
Батлан хамгаалахын сайд - тухайн салбараас Барилга, хот байгуулалтын сайд - /одоогийн сайд/ Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Б.Батзориг
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Я.Содбаатар
Зам, тээврийн сайд - /одоогийн сайд/ А.Ганбат
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - /одоогийн сайд/ П.Сэргэлэн
Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Эрүүл мэндийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
Б.Төгөлдөр
Зочин · 2017/09/28
Бас л мэргэжлийн бус хүмүүсийн нэр гараад ирсэн нь албан тушаалын гэдэг нь хэвээрээ явагдаад байгаа юм шүү.
ТА-ны хараат буус шинжээч Ш.Раднаа · 2017/09/28
ЗГ-ын ХЭГ-ын дарга чинь төрийн ажлын маш туршлагатай хүн байх ёстой доо. БҮХ ЮМНЫ ЗАНГИЛГААН ДЭЭР СУУДАГ ЮМ.Дээр үед Бадарч, Саарал гээд мундагчууд байсан юм шүү дээ.Мөнхбатыг шагнал маягаар тавьж алдсан. Одоо Оюун-Эрдэнэ гэх туршлагагүй хүнийг тавьж алдаагаа давтаж болохгүй.СЭРГЭЛЭН, ГАНХҮҮ хоёрыг солиод дэмийдээ. Даваасүрэн чинь эрчим хүч рүү очоод дэмий дээ.
Хүннү · 2017/09/28
Ард түмэн, журмын нөхөд чинь талцан байж чамайг ЕС болгох нь Одоо чи минь энэ их итгэл, хүлээлтийн хөсөрдүүлж орхивдоо. Өөрт чинь мөнч их итгэсэн шүү. Одооний энэ нэр нь гараад байгаа хүмүүсээс Гарамжав, Сарангэрэл, Улаан, Мөнхбаяр, Содбаатар нарыг сайд болгоод хэрэггүй ээ. Наадуулын зарим нь ажил явуулдаггүй жишээ нь Мөнхбаяр байна нөгөө тзрээсийн орон сууц, ипотек юу болов, гм асуудал байна. Зарим нь мэгэжлийн бус байна.
Bat · 2017/09/27
Munxbayar Ganbat nar yavaxgui shu dee. Deer ni Sarangerel Sumiyabazar Garamjav nar demiishde.
Bat · 2017/09/27
Munxbayar Ganbat nar yavaxgui shu dee. Deer ni Sarangerel Sumiyabazar Garamjav nar demiishde.
pkxny · 2017/09/27
Хүрэлсүх ногоон гэрлээр ЕС болохгүй бол өөр хэн ногоон гэрлээр ЕС болох билээ,харин сайдуудад Оюунхорол Мөнхбаяр Батэрдэнэ мэтийн юмнуудыг оруулчих бийдээ
Od · 2017/09/27
Eruul mendiin said arai bolohgui.setguulsh Hun eruul mendiin said gedeg arai l bish.mergejliin hun tabiash.yyl yyrhain Said boh symiyabajar arai bish.ene symyabasar zadbar ni hurehgyu boluu.
Od · 2017/09/27
Eruul mendiin said arai bolohgui.setguulsh Hun eruul mendiin said gedeg arai l bish.mergejliin hun tabiash.yyl yyrhain Said boh symiyabajar arai bish.ene symyabasar zadbar ni hurehgyu boluu.
Od · 2017/09/27
Eruul mendiin said arai bolohgui.setguulsh Hun eruul mendiin said gedeg arai l bish.mergejliin hun tabiash.yyl yyrhain Said boh symiyabajar arai bish.ene symyabasar zadbar ni hurehgyu boluu.
solongo · 2017/09/27
Ж.Энхбаяр, Н.Учрал, Оюун-Эрдэнэ нар сайд болох нь маш зөв, харин эрүүл мэндийн сайдыг мэргэжлийн хүнээр томилох нь зөв байх
ЗОЧИН · 2017/09/27
Даваасүрэн, Ж Энхбаяр нар яах аргагүй сайд болох нь зөв зөв. нэмээд Учралыг сайд болгох нь зөв шүү
ЗОЧИН · 2017/09/27
Учрал бодлоготой зорилготой хүн боловсролын сайд болох нь зүйтэй гэж боддог шүү.
oyun · 2017/09/27
eruul mendiin said arai bishee bas garamjaw munhbayr nar taalagdahgui bn harin niigem hamgaalaliin said cjinzorig bolj bn yg zuw hun bn
oyun · 2017/09/27
eruul mendiin said arai bishee bas garamjaw munhbayr nar taalagdahgui bn harin niigem hamgaalaliin said cjinzorig bolj bn yg zuw hun bn
хүннү · 2017/09/27
Шадар сайд- Ж. Энхбаяр, ЗГ хэрэг эрхлэхд Оюун_Эрдэнэ, БХБ сайд Цогтбаатар, БСШУ_ны сайд Учрал, ЭМ_ийн сайд Х. Оюунцэцэг ЭМШУИС-ийн багш доктор профессор /дурангийн оншилгоо/ БОАЖ-н сайдыг гаднаас мэргэжлийн хүн тавь яаман дотороос болон их хурлын гишүүн хүн дэмий, ГХсайд Мөнх-Оргил, БХ-н сайд цэргийн байх хэрэгтэй, гэж бодож байна. Одооны БХБ-сайд Г. Мөнхбаяр чинь ипотек, түрээсийн орон сууцыг дэмжихгүй бүр унагаасан хүн шүү дээ.
Erdene · 2017/09/27
U.HVRESVH MASH ZUV YUM HIILEE ODOO GANTSHAN SAID NARAAL UURIINHUU BODSONOOR TOMILCHIH CHADALTAI L BOL NAMIIN GISHVVN BISH CH BAISAN YAHAV AMJILT HVSIE
Зочин · 2017/09/27
Сарангэрэл сэтгүүлч хүн яахаараа ЭМСайд болдгийн. болиорой, бодохийн ч хэрэггүй
зочин · 2017/09/27
Эрүүл мэндийн салбарыг ингэж доромжлохоо боль, хаана байна мэргэжлийн засгийн газар арай дэнднэж байна.
Зочин · 2017/09/27
МАН шинэчлэл хийж ямартай ч чадлаа. Хүрэлсүх ЕС болоход асуудалгүй байхаа
zochin) · 2017/09/27