У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохоор зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчид өргөн барьлаа
2017/09/27
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа.
Ирэх долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцэн, Ерөнхий сайдыг батламжлах юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2017/09/27
Ашгүй дээ жинхэнэ Монгол эр хүн ерөнхий сайд болохнээ. бас ардын хүү гэж байгаа
Зочин · 2017/09/27
Хүрэлсүх бол ерөнхий сайдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хүн шүү.
Анаха... · 2017/09/27
Одоо л нэг нам шиг нам байж, Мэргэжлийн засгийн газрыг байгуулах хэрэгтэй,
зочин · 2017/09/27
хамтрагчаа зөвшөөрөхгүй яахав
Ider* · 2017/09/27
Ardiin xvvxed ardiin zasgaa baiguulax xeregtei.
Enxrii* · 2017/09/27
MAN-iin ner xvnd unasan odoo sergex tsag boljee. Xvrelsvx MAN-duulj chadnaa
Зочин · 2017/09/27
Ардын засгийн ЕС Хурдан ажилдаа орох хэрэгтэй улс орон хүнд байдалд байна