Прокурор хэтэрхий эрх мэдэлтэй болчихлоо
2017/09/28
Шинэ эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд хоёр сар 28 хоног болж байна. Гэвч энэ хууль зарим нэгэнд нь хэт эрх мэдэл олгож, зарим нэгнийх нь эрх үүргийг хязгаарласан байна. Үүнийг зөвхөн цагдаа, прокурорын байгууллагаар жишээ татан хүргэе.
Өмнөх эрүүгийн хуулиар цагдаагаас сэрэмжлүүлэх зорилгоор гэмт хэргийн тухай мэдээллийг хуулийн хүрээнд хүргэдэг байв. Цагдаагийн байгууллага мэдээлэл авахыг хүссэн сэтгүүлчдэд түргэн шуурхай үйлчилдэг байлаа. Харин шинэ эрүүгийн хуулиар гэмт хэргийн мэдээллийг прокурорын “үзэмжээр” олон нийтэд мэдээлэх эсэхийг шийдэхээр болсон. Цагдаа мэдээлж болохгүй. Мэдээлэхгүй байх үүргийг прокурорын газраас нэг албан бичиг гаргаад зохицуулсан.
Ингэснээр гэмт хэргийн мэдээллийг нэг бол прокурорын хэвлэл, эсвэл хяналтын прокуророос авна. Тухайн прокурор мэдээлэл өгөхгүй гэвэл олон нийтийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллагууд сэрэмжлүүлэх, мэдээлэх үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч байна.
Прокурорын хэвлэлээс нь зөвшөөрөл авч хяналтын прокуророос мэдээлэл авах гэхээр өнөөх нь халгаадаггүй, утсаа авдаггүй, төвөгшөөдөг, мэдээлэл өгөхгүй хэмээн бусдад уурласан уураа сэтгүүлчдэд гаргаж байх жишээтэй. Мэдээлэл авахын тулд сэтгүүлчид албан бичгээр прокурорын байгууллагад хандах юм бол нэг юм хариу ирэх л байх. Гэхдээ албан бичгийн хариу ирэх гэсээр байтал мэдээллийн ач холбогдол нэгэнт алдагдсан байх болно.
Прокурорын эрх мэдэл нь хэтийдсэн нэг зүйл бол хүний гэм буруутай эсэхийг прокурор шийдэж байгаа явдал. Уг нь хүний гэм буруутайг шүүх тогтоодог. Гэтэл хүнийг гүтгэсэн эсэхийг Зөрчлийн хуулиар шалгахдаа прокурорын үзэмжээр шийдэхээр болсон. Үүнд цагдаагийн санал огт хамаагүй. Өөрөөр хэлбэл иргэн таныг гүтгэсэн эсэхийг шалгах эсэхийг прокурор шийднэ. Шалгахаар болвол хэн нэгнийг гүтгэсэн эсэх гэм бурууг прокурор үзэмжээрээ шийднэ.
Прокурорт хэт их эрх мэдэл төвлөрсөн тул ачааллаа дийлэхгүй байх магадлалтай. Харин цагдаа нь туслахын туслахын үүрэг гүйцэтгэгч болж хувираад байгаа. Хуулийн байгууллагуудын аль нэгэнд нь ингэж хэт их эрх мэдэл олгох нь буруу тогтолцоо гэдгийг УИХ-ын хуульч, эрх зүйч гишүүд анхаарч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад анхаарна уу.
j · 2017/09/29
zob zarim neg gemt heregiig olon niited medeelehgvi bh estoi teneg setgvvlch nar yu ch bichij medne
Зочин · 2017/09/29
Прокурор гэдэг албан тушаалтныг бүр байхгүй болгоё
!? · 2017/09/28
Гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх эсэхийг прокурор шийддэг боллоо гэж тэгтлээ их гоморхох явдалгүй! Угаас төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийн тухай хууль бий! 2-рт, г\х-ийн мэдээлэх зүйл, мэдээлэхгүй зүйл гэдгээ зааглах хэрэгтэй. Тэхгүй бол нэг бяцхан прокурорын үзэмжээс хамаардаг байж болохгүй!!!
Зочин · 2017/09/28
Хууль эрх зүйн талаар юу ч мэдэхгүй байж ингэж дураараа юм бурж болох уу. Энэ мэтээс монголын сэтгүүлзүйн нэр хүнд унаж байгаа юм шүү дээ. Улс төрийн зорилгоор зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдсэн мэтээр мэдээ мэдээлэл явуулснаас болж хэрэг нь шалгагдаад хэрэгсэхгүй болсон ч олон нийтэд нөгөө хэрэгт холбогдсон, гэм хэрэг үйлдсэн гэх ойлголт нь хэвээр үлддэг учраас хуулийн өөрчлөлт хийсэн байх гэж бодож байна. АТГ, Цагдаа нар бол угаасаа улс төржсөн тэгээд нэг хүнийг дарамтлах шалгах болохоороо урьдчилан хэвлэлээр буруутай мэт ярьж олон нийтийг төөрөгдүүлээд дараа нь хүн шалгаж хүний эрх зөрчдөг биздэ энэ хэрвээ үнэн бол зөв өөрчлөлт байна
Зочин · 2017/09/28
Ene zugeer l yu ch medehgui neg hurungulug hurandaagiin buunii nohoi bna. Huniig gemt hereg uildsen esehiig shuuh togtoogoogui baihad tsagdaa zereg baiguullagaas gemt hereg uildsen meteer niited medeellej hunii erhiig notstoi zurchdug busarmag yawdliig taslan zogsooson yumaa.
Шүүмж · 2017/09/28
эргүү мал минь хуулиа сайн уншиж бич нэг муу цагдаа, тагнуулын явуулгаар нийтлэл ухаантай юм бичсэн байх даа
Зочин · 2017/09/28
YU SOLIOROOD BAIGAAN. YUMAA MEDEJ HUTSAARAI ZA YU