"Үхлийн зам" Юнгас роуд
2017/09/29
Боливи улсын нийслэл Ла - Паc хотоос Юнгас мужийн Коройко хот руу Андын нуруугаар дамжин очих ганцхан зам нь 63 км үргэлжилдэг дэлхийн хамгийн аюултай замд тооцогддог. 1930 оны дайны жилүүдэд парагвайн хоригдол ялтнуудаар замын ажлыг хийлгэж ашиглалтанд оруулжээ. 600 метрийн өндөр хавцалын ирмэгээр 2,5 -3,5 метр өргөнтэй замаар явахад байнгын манан будантай байхаас гадна ус бороо ихтэй учраас хальтиргаа гулгаанаас болж олон удаа осол аваар гарч жилд олон зуун хүн амь эрсддэгээс "Үхлийн зам " нэртэй болсон. Зөвхөн 2006 онд 200 -300 атомашин хавцал руу нисэн унажээ. 1990 -д оноос гадаадын цусан дахь адреналинаа ялгаруулах дуртай эрсдэлтэй адал явдал хайгчид ихээр жуулчлан ирж дугуй болон бусад тээврийн хэрэгслээр аялдаг болжээ.
Далайн түвшнээс 3,600 метрийн өндрөөс 330 м хүртэл нам дор луу бууж ирдэг бна.
Ёстой аймаар юм бэ Амиа хорлох гэсэн хүмүүс очих газар ба. · 2024/04/05
Баахан булш байдаг байх аа
Зочин · 2017/09/30
Aimaaryum