Би одоо 30 гарч яваа жирийн нэг залуу. Өнөөдөр надад маш муу мэдээ дуулгасан өмнөх эхнэрээ бодоод шаналж байна. Миний анхны хайр. Оюутан байхдаа үерхэж байгаад суусан. Удалгүй хөөрхөн охинтой болсон. Гэвч бид 2 нэг нэгнийгээ ойлгож чадаагүйгээс болоод салсан юм.

Явахдаа би чамаас баян сайн хүнтэй сууна гэж хэлээд явсан. Тухайн үед би дөнгөж сургуулиа төгсөөд эхнэр хүүхдээ тэжээх гэж өдөр шөнөгүй ажилладаг байлаа. Түүнээс болж гэр бүлдээ анхаарал тавих нь багассан байсан. Салсны дараа 2-3 жил холбоотой охин дээрээ ирж очдог байлаа гэвч тэр өөр хүнтэй суух гэж байгаа одоо жирэмсэн гэснээс болж дахиж харьцаагүй.

Өмнөх эхнэр маань мөрөөддөг байсан баян хүнтэй суусан. Даанч хөгийн новш байж. Охиныг минь ад үзэж хэрэлдсээр тэр 6 сартай хүүхдээ тэврээд 2 хүүхэдтэй түрээсийн байранд хэцүүхэн амьдарч байгаагаа дуулгалаа. Яачихсан хорвоо вэ. Би одоо эхнэр хүүхэдтэй. Гэвч түүнийг маш их өрөвдөж байна. Бас тэр 2 нялх амьтаныг. Ийм тохиолдолд яах вэ? Хүүхдийг нь томортол мэдээж мөнгө төгрөгөөр тусална. Тэр бүсгүйн өмнө маш том алдаа хийжээ. Тухайн үед тэсээд тэвчээд амьдралаа аваад үлдсэн бол тэр 3 одоо ингэж зовохгүй байлаа. Залуус минь аль болох элэг бүтэн амьдралаа аваад яваарай. Над шиг алдав. Нэг бүсгүйг жирэмсэн болгоод орхилоо гэхэд тэр хүний амьдрал цаашид яах бол гэдгийг бодолцож байгаарай. Миний сэтгэл маш их өвдөж байна…

cekc.mn