Үзэгчдийн хүлээлт үүсгээд байсан "Зүрхний хилэн" кино сүр дуулиантай нээлтээ хийлээ
2017/09/30
"Фантастик" продакшны залуусын шинэ уран бүтээл "Зүрхний хилэн" уран сайхны киноны нээлт өчигдөр Хүннү молл төвд улаан хивсний ёслолоор эхэлсэн билээ.
Үзэгч олны хоног тоолон хүлээсэн энэхүү ёслолын ажиллагаа "Жонон" хамтлагийн язгуур урлагийн тоглолтоор эхэлж, тус бүтээлд ажилласан бүхий л уран бүтээлчид улаан хивсээр алхаж, ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүллээ.
Манж Чин улсын дарлалд хэрхэн зовж, эмс охид, эцэг эхчүүдээ хүртэл доромжлуулж байсан тухай эмзэг сэдвийг хөндсөн уг киног залуучууд ихэд сонирхож байлаа.Савангийн дуурь голдуу гардаг, хямд төсөр аргаар кино хийдэг болсон өнөө үед ийм кино орчин цагийн эрчүүдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломж олгох ажээ. Манжийн дарлалд байх үед шилийн сайн эрчүүд гэгддэг хээрээр гэр, хэцээр дэр хийн, ноёд баячуудын адуу малыг ядарсан ардад тараан өгдөг байсан монгол эрчүүдийн хүн чанар нөхөрлөл эх оронд ямар хувь нэмрээ өгч байгааг өгүүлжээ.
-
1
-
2
-
3Энэ үеэр гол дүрийн жүжигчин М.Баярбат хүүтэйгээ, Ж.Алтаншагай болон ерөнхий найруулагч Б.Тамир нар охинтойгоо улаан хивсээр алхсан юм.
-
4
-
5
-
6
-
7
-
8Сонирхуулж хэлэхэд жүжигчин М.Баярбатын хүү энэхүү киноны МУГЖ Г.Золбоотын тоглосон Лодойн бага насны дүрд тогложээ.
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20киноны Ерөнхий найруулагчаар ажилласан Б.Тамир өөрөө нэгэн шилийн сайн эрийн дүргийг бүтээсэн байна.
-
21
-
22
-
23
-
24
-
25
-
26
-
27Тэд кино зохиолынхоо санааг олсноос хойш хоёр жил гаруйн хугацаанд дөрвөн улирал дамнан зураг авалтаа хийсэн аж. Угаас өвөл, хавар намар зуны зураг авалтуудтай, сэтгэл зүтгэл хөрөнгө хүч зарсан кино болох нь илт.
-
28
-
29"Зүрхний хилэн" уран сайхны киноны нээлтийн ёслолын үеэр кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж тус бүтээлийн манж амбан Фунь Жоугийн дүрд тоглосон Б.Барслхагва БСШУС-ын сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Түүнчлэн тус киноны тулааны хэсгүүдэд оролцон тоглосон "Action Crew" багийн ахлагч М.Наранбаатарыг мөн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан бөгөөд тэрээр шагналаа гардан авахдаа "Энэ шагнал бидний хийж бүтээсэн зүйлээс илүүтэй цаашид улам ихийг хийх ташуур болж байна" гэсэн юм.
-
30
-
31
-
32
-
33
-
34
-
35
-
36
-
37
-
38жүжигчин Э.Алдар гол дүрүүдийн нэг бөгөөд кино зохиолоос бичилцжээ
-
39
-
40
-
41Киног ийм үнэн бодит, сонирхолтой болгож буй гол үзэгдэл нь жүжигчин Барсаа буюу Барслхагвын гаргаж буй Манжийн хааны дүр ажээ.
-
42
-
43
-
44
зочин · 2017/10/01
үзээгүй киног юу гэж дүгнэх вэ.Ганц ч бол задр оруулчихгүй дээ.өөрсдийгөө л их гаргаж дээ
Gaihamshigtai · 2017/09/30
Say uzlee mash ih setgel hodolloo! Sain kino boljee ih ch yum bodogduulsan ter uyiin manjiin uyin nuhtsul bdal odoo arai oor huvilbaraar eh orond min bolood bn shu
Gaihamshigtai · 2017/09/30
Say uzlee mash ih setgel hodolloo! Sain kino boljee ih ch yum bodogduulsan ter uyiin manjiin uyin nuhtsul bdal odoo arai oor huvilbaraar eh orond min bolood bn shu
T · 2017/09/30
Sain hiisen
T · 2017/09/30
Sain hiisen
Зочин · 2017/09/30
bainga l togldog hed bndooooo
altantsetseg · 2017/09/30
unheer mundag zaluuchuud shuu ushuu olon uran buteel hiij bidniigee urgel baysgaj hurtsalj bgaarai amjilt