УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ахдаа хариуцлага тооцуулах хүсэлт гаргажээ
2013/12/19
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Батсүрэн төрийн өмчит “Мон сам” компанийн захирлаар ажилладаг ажээ. Ж.Батсүрэн АНУ-аас ирэхдээ долоон ширхэг иж бүрэн компьютер оруулж ирсэн бөгөөд гаалийн татварыг нь төлөлгүй нууж оруулахыг завдсан нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид илрүүлж, барааг нь хураан авчээ. Гаалийн татвар төлөөгүй, мэдүүлээгүй барааг улсын орлого болгон хурааж авдаг журамтай. Тэгтэл УИХ-ын гишүүний төрсөн ах Ж.Батсүрэн албан тушаалаараа далайлгаж, гаалийн байцаагчдад халдсан байна. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ асуудалтай холбоотойгоор ахдаа буюу төрийн өмчит “Мон сам” компанийн захирал Ж.Батсүрэнд хариуцлага тооцуулах хүсэлтээ гаргажээ.
Зочин · 2013/12/25
eeljit PR-da Batzandangiin ger bylihnii...
Зочин · 2013/12/25
Ene bol s*** uu,! Ger byleree hulih garuud bga, Suhbaatar ailgiihan ter chigeeree medne...
Зочин · 2013/12/23
Шудрага байна .Намынхаа гишуудийг гэмт хэрэг хийхэд хамгаалдаг ****** жишиг байдаг биз дээ.