Өнгөрсөн амралтын өдөр согтуу этгээдүүд хүний машин хулгайлсан хэрэг бүртгэгдсэн байна.Уг хэргүүд Сонгино хайрхан дүүрэгт болжээ. Тодруулбал, “Их нарангийн дунд буудал дээр микроавтобус хулгайд алдлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 09-р сарын 30-ны 00:07-д ирсэн байна байна.  Мэдээллийн дагуу шалгахад СХД-26 хороонд суух А /эр.28н/-ийн хашааны гадаа байсан “Hyundai Cresta” микро автобусыг СХД-26 хороонд С /эр.19н/ гэгч хулгайлан авч зугтаасныг илрүүлэн СХД-ийн цагдаагийн хэсэг шалгаж байна.  

Мөн “Ленин” клубын автобусны буудал дээрээс 09-р сарын 30-ны 23:30 цагийн үед автомашинаа алдлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.  СХД-14 хороонд суух Т /эр.18н/-ийн “Nissan Tena” автомашиныг БЗД-12 хороонд суух М /эр.23н/ нь согтуурсан үедээ хулгайлан авч зугтаасныг илрүүлэн СХД-ийн цагдаагийн хэсэг шалгаж байна.

Хүний тээврийн хэрэгслийг авч явсан энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх юм. Тодруулбал

 

17.7 дугаар зүйл.Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах

1.Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.               

 

Арван долдугаар бүлэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

17.1 дүгээр зүйл.Хулгайлах

1. хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.

 

17.2 дугаар зүйл.Дээрэмдэх

1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.  

Тиймээс иргэд  өөрийн хөрөнгөд эзэн болж,  хулгайчаас сэрэмжилнэ үү.