Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, хошууч Б.Баатардаш нар  2017 оны 09 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд БНСУ-ын Хууль зүйн яамныЦахим хяналтын төв болон цахим хяналтын систем хэрэгжүүлсэн “SK телекомкомпаний үйл ажиллагаатай танилцаж, БНСУ-ын Эксим банкны холбогдох удирдлагуудтай уулзаж санал солилцов.

Айлчлалын бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Солонгос улс дахь зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж буй Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол улсын Эрүүгийн хуульд тусгагдсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим хяналтын техник хэрэгсэл, програм хангамжийн талаар судалж цаашид Монгол Улсад “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулахад хамтран ажиллахаар боллоо.

Мөн БНСУ-ын Эксим банкны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж Монгол Улсад зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавих Цахим хяналт, удирдлагын төв байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.

 

Энэхүү уулзалт нь эрүүгийн хуульд шинээр тусгагдсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай Цахим хяналт, удирдлагын төв-ийг хамтран хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн, гадаад харилцааг бэхжүүлсэн, хамтын ажиллагааг өргөжүүлсэн, туршлага судалсан зэрэг чухал ач холбогдол бүхий  уулзалт болсон байна.