Нарантуул гэнэтийн шалгалтад бүдэрлээ
2013/12/19
“Нарантуул" худалдааны төвд мэргэжлийн хяналтын байцаагчид гэнэтийн шалгалтыг өчигдөр хийсэн билээ. Тус шалгалтаар эрүүл ахуйн шаардлага болон орчны бохирдол, хүнс худалдаа үйлчилгээний стандарт зэргийг шалгасан юм. МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Цэрэнпагма шалгалтын талаар "Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байрлах орон нутгийн ачаа тээврийн хэсэгт шалгалт хийлээ. Иргэдийн зүгээс энэ хэсэгт ачааны машинтай жолооч нар хонодог. Үүнээс үүдэн ариун цэврийн шаардлага хангахгүйн дээр өвлийн улиралд автомашины утаа униар болгож байна гэсэн гомдол ирсэн. Энэ хэсгийн хувьд жолооч нар ил бие засаж, хог ихтэй, орчны цэвэрлэгээ муу гээд нэлээд зөрчил илэрсэн. Өмнө нь удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Энэ удаад шаардлага хүргүүлэхээс гадна захиргааны арга хэмжээ авахаар боллоо.” Гэсэн юм.
А.Баярмаа
Зочин · 2013/12/20
Mash hetsuu Tsonhoor shuud tulsh dizel unerteed bdag.Utaa der ni dizeliin uner uneheer hetsuu!!!!