Танилц: У.Хүрэлсүхийн кабинетийнхан
2017/10/03
Хэн сайд болох вэ уралдаан шувтрах нь. Засгийн газрын тэргүүнээр У.Хүрэлсүхийг энэ пүрэв гарагт томилно. Намрын чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэхээр төлөвлөсөн эл асуудал эцэслэгдэхтэй зэрэгцэн түүний кабинетад хэн хэн суух вэ уралдаан эрчимжиж, Төрийн ордон дахь У.Хүрэлсүхийн өрөө хөлд дарагдаж эхэлжээ.
Үүгээр ч барам Тусгаар тогтнолын ордонд өдөр шөнийн ялгаа үл мэдэгдэх болсон гэнэ.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан эрхмүүд дараагийн ээлжийн хоолны ширээнд суухгүй хэмээн мэдэгдэж байсан ч өдгөө байр суурь нь өөрчлөгдөж, давхар дээлэнд санаархаж байгаагаа ч ил цагаан хэлэх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав. “Монполимент”-ийн хэмээх шошготой энэ авхайг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болно гэх яриа бий. Түүнчлэн намын Удирдах зөвлөлийн түвшинд ч энэ тухай цухалзсан гэдэг.
Гэхдээ эрхэм авхайн хэтийн санаа бүтэхгүй л болов уу. Хөгжлийн банкинд гараа төдийгүй хөлөө дүрсэн гэх хэл амтай Ц.Гарамжав Засгийн газраа унагасан “ял”-тай. Гол нь тэр албан тушаал харж ийм сонголт хийгээгүйгээр үл барам сайд болох саналыг ч үл ойшоохоо тунхаглаж байв. Харамсалтай нь, тэр хэлсэндээ хүрсэнгүй. Сайд болох санаатайгаа цухалзуулж, сэтгүүлчдийг 20 саяар торгоно хэмээн аяглаж байсан шигээ авирлах болж. Уучлаарай гишүүн ээ, гэвч та АТГ-ын босгыг давахад хэцүү болов уу. Ашиг сонирхлын зөрчилийн хууль таныг, намайг гэж ялгалгүй адилхан үйлчлэх учиртай нь үнэн бол та Байгаль орчны сайд хийж болохгүй хүн. Туул голын тэхий дунд ажиллах дөрвөн давхар байшинтай тэнцэх хэмжээтэй усны “мангас” драгаа хэзээ холдуулахаа харин хэлсэн дээр болов уу. Байгаль хорлон сүйтгэгч энэхүү драгийг эрхэм гишүүн эдүгээ 4 дэх жилдээ ашиглаж байгаа төдийгүй ундны усанд заналхийлээд хэдийг хүртэл ажилласаар байхыг Ц.Гарамжав гишүүнээс АТГ биш бол Ерөнхийлөгч асуух биз ээ.
Халбага барьчихсан гүйж яваа дараагийн нөхөр нь Ж.Энхбаяр. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж шаггүй нөхөр гэдгээ харуулж явсан тэрбээр өдгөө Шадар сайдын сэнтийд морилох гэнэ. ХҮК ахынхаа үгэнд сайн орсны шагнал юм даг уу. Түүнээс биш Шадар сайдын сэнтий бүжгийн талбай биш гэдгийг эрхэм гишүүн гадарлах буй за. Үнэндээ мань хүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурахдаа сайд болох огтхон ч санаагүй байсан гээд байгаа. Харин өнөөдөр өнөөх санаа хаанаас ч юм ургаад гарч. Янз нь хөдөлбөл хөлс гэдгийг дохио бололтой.
Баруун гартаа хутга барьчихсан хавь ойрынхноо хатгаж яваа нөхөр бол Л.Оюун-Эрдэнэ. “Сайн ах”-ынхаа буянаар Засгийн газрын гал тогоог удирдан жолоодох юм байх. Улаан махны хэрэгт хутгалдсан Д.Гантулга ХҮК болоод Л.Оюун-Эрдэнэ хэмээх ах нар нь өөртэй нь юугаараа ижил болохыг хэн хүнд сайн хэлнэ билээ. Нөгөөтэйгүүр, өөрийн эрх ашгийн төлөө намын нөхдөөсөө нүүр буруулж, хэрхэн хор хутгаж болохыг мань хүнээр заалгасан ч багадах мэт. Энэ мэтчилэн Засагт толгой хорогдож, хоол хороохгүй гэж байсан нөхөд уруулаа унжуулан ХҮК-ийн үүднээс салахаа болив.
Нийгмийн шуудан сонин
niigmiintoli.mn
ЗӨВЛӨГӨӨ ном · 2017/10/04
Төрийн албаны мэрэгшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан Зөвлөгөө номн мөн Сорилын ном ЗГ-ын XI байрны номын худалдаанд байна лээ.Зөвлөгөө номын үнэ 5000 төг гэнэ.
АБТ боловсруулах гарын авлага ном · 2017/10/04
Төр, хувийн хэвшлийн байгууллагад ашиглаж болох АБТ боловсруулах гарын авлага ном Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн болон ЗГ-ын XI байрны номын хуждалдаанд тус тус байна лээ.Үнэ 8000 төг гэнэ.
ТА-ны цалин хөлсний гарын авлага · 2017/10/04
Төрийн албаны цалин хөлсний гарын авлага ном Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн болон ЗГ-ын XI байрны номын худалдаанд тус тус байна лээ. Үнэ 8000 төг гэнэ.
zochin · 2017/10/04
yrvagchdaar ooriigoo hureeluulj eh oron ard tumen gej garch irsen huniig harj l baiya bid nariig giiguuleh bguidee ta nar uynd ni sanaa zovood bgaa umeronhiilogch ni oriig tolchihno eronhii said ni amidrald deeshluulchihne bid nar jargah gej bna oo
Od · 2017/10/03
Ene ashig sonlrholln zorshiltei abgai odoo Sanaa sobohgyu baina uu.ene garamjab abgai Said bolbol ene hurelsuhii n shudraga ni haana baina daa.estol balai shunaliin tulma.

urgen · 2017/10/03
HURELSUHEE GARAMJAB ABGAIN SALHINAAS N CH HOL YAVAARAI TEGEHGUI BOL CHI HUSAAD CH ARILAHGUI BOHIRTOH N BAINAA SHUUo
urgen · 2017/10/03
HURELSUHEE GARAMJAB ABGAIN SALHINAAS N CH HOL YAVAARAI TEGEHGUI BOL CHI HUSAAD CH ARILAHGUI BOHIRTOH N BAINAA SHUU

зочин · 2017/10/03
Албан тушаалаын төлөө Хүрэлсүхийн үгэнд орж засгаа унгаасан шүү дээ. Хүрэлсүх засаг унаахад ородцсон хүмүүст өрөө төлж дээ. Хэнийг надаас хууль бус юм шаардаарай гээд байгаа юм болоо. Урвагчдыгаа хэлээд байгаа юм уу.Хууль бус зүйл шаардагүй байхыг нь харьяа. Шудрага байхыг нь харья.