“Make up” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа
2013/12/19
Мэргэжлийн гэрэл зургийн “Proline Photographers” студиэс Монголдоо анхдaагч болж, гоо зүй, нүүр будалтын чиглэлээр дагнасан “MAKE UP” сэтгүүл эрхлэн гаргаж байгаа билээ. “Өөрөөр сэтгэж, Бүтээлч хандана” уриатай уг сэтгүүлийн шинэ дугаараас та Америкийн нүүр будалтын түүх, контурын гайхамшиг, энэ өвлийн нүүр будалтын чиг хандлага, арьс нүхжилтийг хэрхэн эмчлэх зэрэг бүсгүйчүүдэд зориулсан арвин их зөвлөгөөг энэ удаагийнхаа дугаарт оруулсан байна.
Мэргэжлийн нүүр будаг, үс засалт, зураг авалтыг дугаар бүрээрээ мэдрүүлдэг хамт олон энэ удаад ч гэсэн гайхалтай нүүр будалтыг уншигчддаа зориулан хүргэж байна. Энэ удаагийн дугаарт загвар өмсөгч, ард түмний мисс өргөмжлөлт Д.Ариунцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Ука нарыг шинэ дүр төрхтэй ирсэн байгаа.
Бүсгүй таньд хэрэгтэй олон төрлийн мэдээ, зөвлөгөөг нэг дор толиулдаг “Make up” сэтгүүлийнхээ шинэ дугаараас битгий хоцроорой бүсгүйчүүдээ.