Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг АТГ-аас “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбогдуулан эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн хэргээр шалгаж байгаа. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.  АТГ-аас яллагдагчаар татаж, прокурорын байгууллага үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн юм. Гэвч шүүхээс түүнийг бие муу гэх шалтгаанаар батлан даалтад гаргаад байсан талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл АТГ-аас Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг  прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.