Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ.

Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр нарт холбогдох эрүүгийн хэргийг, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар АТГ-аас харьяа прокурорын байгууллагад хүргүүлээд байна.

Өөрөөр хэлбэл прокурорын байгууллагаас дээрх нэр бүхий хүмүүст яллах дүгнэлт үйлдэх бөгөөд тэдний гэм буруутай эсэхийг шүүх тогтоох юм. Бид энэ хэргүүдийн талаар эргэж мэдээлэх болно.