3 сая доллар хожсоноо мэдмэгцээ захирлынхаа ширээрүү нулимаад гарсан эмэгтэйг саатуулжээ
2017/10/04
Америкийн Арканзас мужийн Сант-Луйс хотод нэгэн гайхалтай хэрэг гарчээ. Тус хотын нэрийг нь нууцалж байгаа нэгэн компаний ажилтан 41 настай эмэгтэй сугалаагаар гурван сая доллар хожсон даруйдаа захирлынхаа өрөө дайран орж бүдүүлгээр доромжилон ширээ рүү нулимсан хэргээр саатуулагджээ. Болсон явдлын тухай доромжлогдсон захирал эр “…тэр гэнэт өрөөнд дайрч орж ирээд цамцныхаа товчийг тайлан миний өмнө тайчигч шиг хөдөлж эхэлсэн. Гэдэс гуяа өгзөгөөрөө ширээ цохин гараараа савчин дээр нь байсан бүхнийг унагаж нураасан. Нуруугаа над руу харуулаад өгзгөн дээрээ чанга чанга алгадсан. Дараа нь эргэж хараад ширээ рүү маань маш томоор нулимаад юу ч дуугаралгүй гарч одсон.Би айж цочиролд орсон тул юу ч хэлж бас хийж чадаагүй” гэжээ. Гэсэн ч тэр дороо ухаан орж нарийн бичигдээ цагдаа дуудахыг тушаасан байна. Харин гурван сая хожсон бардам эмэгтэй цагдаа нарыг ирэхэд “тэр муу захирал тэгж доромжлуулж байхдаа таарсан амьтан” гэж мэдэгдсэн гэнэ. Цагдаагийнхан эмэгтэйг хэсэгтээ аваачин мэдүүлэг аваад баривчлалгүй явуулжээ. Явуулахдаа сугалаагаар их хэмжээний мөнгө хожсонд нь баяр хүргэсэн гэнэ.
555 · 2017/10/05
ha ha .... estoi goy. bi bas ingenee
Зочин · 2017/10/04
ih l daramtaldag bsan bn. ajliin bairnii daramt.
Зочин · 2017/10/04
ih l daramtaldag bsan bn. ajliin bairnii daramt.
Зочин · 2017/10/04
Bi ingex ymsan