У.Хүрэлсүх: Тэтгэвэр тэтгэмж, цалин мөнгийг инфлацитай уялдуулж нэмэх бодолтой байна
2017/10/04
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдын томилох эсэхийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн танилцуулгыг Ерөнхийлөгч Х.Баттулга хийв. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм.
Үүний дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж байна. Үүний дараа гишүүд байр сууриа илэрхийлэх болно.
УИХ-ын гишүүдийн асуултуудаас хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Багш нарын цалинг нэмэх асуудлыг судалж үзсэн үү. Та Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нэмэх боломжгүй гэж хэлсэн. Миний тооцооллоор бол боломжтой санагдлаа. Үүнийг судалж үзээрэй. Мөн АН-ынхан дөрвөн яам нэмэх асуудал ярьж байна. Хэмнэлтийн горимд шилжиж байгаа бол илүү яамдаар юу хийх вэ. Дэд сайдуудыг цомхотгохыг дэмжиж байна уу?
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Багш нарын зовлонг би сайн мэднэ. Миний эхнэр багш мэргэжилтэй. Манай гэр бүл багш нарын цалингаар амьдарч байсан үе бий. Багш, эмч нарын асуудалд анхааралтай хандах ёстой гэж бодож байгаа. Ирэх онд нэмж чадахгүй ч эдийн засгийн боломжоо хараад шат дараатайгаар нэмэх боломжийг харж байна. Зөвхөн багш эмч гэхгүй онцгой, цагдаа гэх мэт. Мөн ОУВС-гийн хөтөлбөртэй тохиролцсон гэрээ бий. Юутай ч нэмэх чиглэл баримталж ажиллана. Ирэх жил тэтгэвэр тэтгэмжийг цалин мөнгийн инфлацитай уялдуулж нэмэх бодолтой. Яамдын тоог нэмж хасахгүй. АН-аас санал хүргүүлсэн. Энэ асуудлыг судалж үзнэ. Одоо өвөлжилтийн ажил эхэллээ. Тиймээс энэ асуудалд анхаарна. Ширээ сандал зөөж гүйхгүй. Төрийн албан хаагчдыг цомхотгохгүй. Гэхдээ хариуцлага алдсан албан хаагчдыг толгойг илэхгүй гэдгээ хэлье. Төрийн хуулийг барьж ажилладаг зарчим алдагдаж байгаа учраас хариуцлага, дэг журмыг чангатгана"
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана. Нийгэмд шударга ёсны үнэлэмж алдагдаж байна. Уул уурхайн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Санал нэг байна. Зөвхөн би биш Монголын ард түмэн ч санал нийлэх байх. Газрын доорх баялаг бол монголын ард түмнийх. Шалга""ж үзнэ. Хууль дүрмийн дагуу шийднэ.
УИХ-ын гишүүн А.Сүхбат: Амжилттай сайн үр дүнтэй ажиллахыг хүсч байна. Нийгмээрээ нийтээрээ ёсзүйг уландаа гишгэсэн байна. Монгол Улсад өнөөдөр аялал жуулчлал ярих боломж алга. Агаарын бохирдол, хог гамшгийн хэмжээнд хүрчээ. Энэ асуудалд яаж анхаарах хандуулж ажиллах вэ. Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд анхаарах уу. Үнэр нь Төв аймагт хүртэл үнэртэж байна. Энэ нь Монгол хүн эрүүл цэвэр орчинд амьдрах ёстой гэсэн эрхэд нь халдаж байна. Үүнд ямар бодлого барьж ажиллах вэ?
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Агаарын бохирдол, хөрсний бохирдол санаа зовсон асуудлуудын нэг. Үүнд үе үеийн Засгийн газар, аймгийн удирдлагууд санаа зовж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ асуудалд түлхүү анхаарч ажиллана. Шинэ Засгийн газар дөрвөн үндсэн зарчимд тулгуурлаж үйл ажиллагаа явуулна. Шаардлагатай ажлуудыг хийж явна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг хэзээнээс олгох вэ?
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Боломжтой бололцоотой байсан бол эмч багш нарийнхаа цалинг нэмэх байсан. Хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй байх байсан. Гэвч боломжгүй байгаа тул хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ.
чимэг-очир · 2017/10/05
шударга хүн үнэнээ хэлсэн байнаа
гарчиг · 2017/10/04
гарчиг алдаатай байна