30 дахь Ерөнхий сайдыг томилоход оролцоогүй 30 гишүүн хэн байв?
2017/10/05
Ч.ЗОТОЛ
Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж баталсан УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд МАН-ын 30 гаруй гишүүн оролцсонгүй. 76 гишүүнээс 47 нь хуралдаа оролцож, Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асуун хариулт авч, үг хэлж, эцэст нь 100 хувийн саналаар дэмжсэнээр Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилсон юм.
Ийнхүү 30 дахь Ерөнхий сайд намынхаа 30-аад гишүүний эсэргүүцэлтэй тулгарсан ч төрийн өндөр босгыг нэгэнт алхаж, тамгаа гардаж авлаа.
Чуулганы хуралдаанд АН-аас С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, Л.Болд,Ж.Батзандан, Д.Мурат нарын найман гишүүн оролцсон. Хуралд суудаггүй , өөртөө “дархан эрх” олгосон Б.Наранхүүгийн хувьд хуралд суух бүү хэл үзэгдээ ч үгүй. Тэдэн дээр бие даагч гишүүн С.Жавхлан, МАН-ын төлөөлөл О.Баасанхүү, МАН-ын 37 гишүүн чуулганы хуралдаанд оролцож санал өгсөн. Харин Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ж.Мөнхбат тэргүүтэй 28 гишүүн хуралдаа оролцсонгүй. МАН –ын 65 гишүүн 32, 33-аар хоёр талцсан. Түүгээр зогсохгүй намын бүлэг, чуулганы хуралд талцсан тэр л байдлаараа орж байгааг Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат нар мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn
иргэн · 2017/10/06
эд нарын буруудаа ичих хэрэгтэй
өө хөөрхий дандаа баячууд байна шүү дээ цэрэнбат гэж хэн бэ дан луйварчид жагсааж байгаад буудчихад гэмгүй · 2017/10/05
зочин
МАН ын ахмад гишүүн · 2017/10/05
Та нарыг дэмжиж байна. АН ын Эрдэнийн далд явуулгад автаагүйд чинь, Баттулгад сохроор хөтлөгдөөгүйд чинь баярлалаа. АН энэ их хурлыг тараах эхлэлээ хийж байна шүү. Сэрэмжтэй л байгаарай даа.
Zochin · 2017/10/05
Neg udriin ajil tasalsan uym chini tsalingaa hasuulbal taarna