“Орифлейм”-ын Г.Оюунгэрэл жилийн бүрийн энэ өдөр уучлалт гуйх ёстой
2013/12/20
Одоогоос нэг жилийн өмнөх энэ өдөр дэлхий сөнөнө, сөнөхгүй хэмээн эрдэмтэд хоёр талцаж байлаа. Харин Монголд дэлхий сөнөнө мөхнө хэмээн муу ёрлож, олон нийтийн тархийг хамгийн ихээр угаасан хүн бол “Орифлейм”-ын Г.Оюунгэрэл. Сардаа өчнөөн олон сая төгрөгийн ашиг орлого олдог тэрбээр “ Дэлхий асар том солиртой мөргөлдөж сөнөнө”, “гурван хоног нар гарахгүй. Гэрэл цахилгаангүй болно, дэлхий дээр бүртгэгдэж байгаагүй өндөр баллын газар хөдлөлт тасралтгүйгээр болно. Өөрөөр хэлбэл байгалийн гамшиг ар араасаа тасралтгүй гурван өдөр болсны улмаас дэлхий сөнөнө. Хөдөө гарч, гэрээ бариад, лаа шүдэнзээ ахиухан бэлд” хэмээн айлдаад ном хүртэл гаргаж байсан түүхтэй. Тэрбээр дэлхий сөнөнө гэдгээ “Загасны орд, бумбын орд гээд 12 орд гэж байдаг ш дээ. Нэг ордыг тойрохдоо дэлхий 2160 жил эргэдэг юм байна. Дэлхий 12 ордыг тойроход 25920 жил болж байгаа юм. Тэгэхээр 26000 жилийн хугацаанд дэлхий 12 ордыг тойрч дуусдаг юм байна. 26 мянган жилд ганц удаа тохиодог тэр процесс 2012 оны 12 дугаар сарын 21-нд болох гэж байгаа” хэмээн буруу тооцоолсон номлолоо олон нийтэд сурталчилав. Үүгээр ч барахгүй дэлхий сөнөхөд хэрхэн өөрийнхөө амийг авч гарахыг миний ном зааж өгнө гэж ирээд л иргэдийн тархийг угаасан, чамгүй ашиг олсон.
Харин түүний энэ тэнэглэлийг манай улсын Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал, Нарны физикийн лабораторийн судлаач, Газар хөдлөлт судлалын секторын эрхлэгч, Бага гариг судлаач, эрдэмтэд дэлхий сөнөх үндэслэл байхгүй бөгөөд дэлхий болон нарны орчимд байнгын станц ажиллаж хянаж байдаг. Ямар ч боломжгүй зүйл. Энэ бол цуурхал бөгөөд эмэгнэл хэмээн тайлбарлаж байв.
Үүнээс өмнө буюу 2000 оны тавдугаар сарын тавны өдөр нарны аймгууд дэлхийн шугамд давхцаж дэлхий сөнөнө гэж цуурсан. Үр дүнг нь та бид өнөөдөр харж байна.
Сонирхуулахад нар энэ хэвээрээ 6-7 миллиард жил болно гэсэн судалгаа байдаг бөгөөд дэлхий сөнөнө гэдэг нь ашиг хонжоо хайгч, цуурхал тараагчдын хийрхэл гэдгийг дэлхий нийтээрээ баталчихаад байгаа юм.
Олон хүнд сэтгэл санаа, эд материалын хохирол учруулсан “Орифлэйм” эгч өнөөдөр хаана юу хийж яваа нь тодорхойгүй байгаа. Гэхдээ тэрбээр жил орчмын өмнө “Та бүхэн минь мөнхөд байг. Нандин зүйлийн эхлэл нь гэгээрэхүй дор хүн өөрийгөө олох байдаг юм шиг ээ. Өөрийгөө олж чадаагүй байж, баялаг олох нь үхлийн эхлэл. Ямартаа ч уучлал хүсье.Хүний мөн чанар өөрийгөө нээн илрүүлж хэн бэ гэдгээ, юу чадах эсэхээ олсон цагт л нээгдэн гарч ирдэг. Би Монгол хүн бүрээс уучлалт хүсч байна.Туйлшрамтгай зан тэнэглэл хоёрт хязгаар байдгийг цаг хугацаа надад ойлгуулсан. Та бүхэндээ баярлалаа” хэмээн цахим хуудсандаа бичээд л асуудлаас өөрийгөө аврахыг завдаж байгаа.
Үнэн хэрэгтээ бусдыг хууран мэхлэхийг завдсан гэх үндсэлэл нь хуулийн хэллэгээр бол залилангийн гэмт хэрэг ажээ. Харамсалтай нь Эрүүгийн хуулинд Г.Оюунгэрэлд тохирох заалт байхгүй бөгөөд тэрбээр энэ ёс бус үйлдэлдээ уучлалт гуйгаад л өнгөрч байгаа юм.
Тиймээс ёс жудагтай Монгол хүн л бол жил бүрийн энэ өдөр Монголчуудаасаа уучлалт гуйж, гэмээ цайруулах ёстой.
“Мөрөөдлийн багт” ногоон гэрлээр элссэн Г.Оюунгэрэл өдгөө хаана юу хийж байгаа нь тодорхойгүй бөгөөд энэ мэт хууран мэхлэгчдийг шийтгэх заалтыг Эрүүгийн хуулинд оруулмаар байна. Үгүй бол “Мөрөөдлийн багт” ногоон гэрлээр элсэгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэх хандлагатай байна.
А.Баярмаа
Зочин · 2013/12/26
ТАНЫ МӨРӨӨДЛӨӨР БИД БАЯЖИНА ГЭСЭН ШАХУУ УРИАТАЙ ОРИФЛАЙМЫН ХАТАГТАЙ.
sunusun avgai · 2013/12/22
SULJEENII BIZNESEER mongol ahan duusee ih shulsan avgai bas delhii sununu munun gej nom gargaad olon hun shulsan erguu avgai. mongolchuudaa shulj barahgui yum daa naad avgai chin
Зочин · 2013/12/22
***** hun tehii dunduur ni gej orond orood erguuteed yahaa medehgui yvj baihdaa sohor az taarch Oriflamiin bolomjiig olj ner hund horongo mongotei bolson ch ***** hun *****eeree l duusch olnii nudnees dald amidrah bolj dee hoorhii....Oriflame gedeg shvediin kompani l mongoliin olon zuun humuust mongotei horongotei boloh bolomjiig olgoj baigaa bolohoos Ouyngerel yu ch ogoogui harin ch davuu erhee ashiglan surgalt bysalgaliin hicheel yvuulj mash ih mongo olson..uul ni ter surgalt ni ooriinh ni uramshuulal avch baigaa ajil ni sh dee...****** avgai..
Зочин · 2013/12/21
baliar shijgiin ****** awgai muu heleh vg ch oldohgvi yum ter orifleimtaigaa dald or ****aaaaaaaaaaaaaaa muu *****
Зочин · 2013/12/21
galzuu hvvhwd ailgamaare tsaraitai awgai uuchlalt guih ystoiu teheg ******
Зочин · 2013/12/21
Hodoonii humuus /minii eej 89 nastai/ mash ih itgesen baisan shuu dee. Galzuu avgai
Зочин · 2013/12/21
Ene bol Mongolchuud hii hooson yumand itgej har munhagaar gadnii olon ***shind suseglen erguutej *****tej hairan zaluu nas hairan tsag hugtsaagaa salhind hiisgej yavdagiin jeg tod jishee Oyungerel bol tednii neg tom amid jishee bolson hun Oreflaim bol baruunii orond 1994-1998 ond mood bolj baigaad yamar ch chanariin batalgaagui bolood dampuuraad baisan.Harin ene met zaljin nohduud Mongold oruulj irj mood bolgon Oreflaimiig dampuurlaas ni gargasan baih jisheetei.
Зочин · 2013/12/21
***** avgaigiin ugend ***** humuus ni itgeh bhdaa
Зочин · 2013/12/21
zov shdee bvvr ***shin hvmvvs ene ******iin yariand itgesen