АТГ-ын ажилтнууд өчигдөр /2017.10.5./ Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн ажлын өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна. 

Тэгвэл өнөөдөр түүнийг яллагдагчаар татжээ. М.Сономпилийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж байгаа бололтой. Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн Газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж байв.  Харин нээлтийн үйл ажиллагаа 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж байсан юм.

П.МАНДАХ

Эх сурвалж: www.polit.mn