Чойжин ламын сүм музейн “хөрш”, УИХ-ын гишүүн Б.Батзориг Барилга, хот байгуулалтын сайд болно гэв үү?
2017/10/09
П.МАНДАХ
У.Хүрэлсүхийн Засгийн газар хэзээ бүрдэх вэ, хэн хэн сайд болох вэ гэдэг олны анхаарлыг татаж байна. Зарим сайдын нэр тодорлоо гэх мэдээллүүд ч явж байгаа юм.
Энэ Засгийн газрын Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Б.Батзориг томилогдож магадгүй гэнэ. Б.Батзориг гишүүн нь дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай улстөрч, төрийн албан хаагч л даа. Гэхдээ Барилга, хот байгуулалтын сайд болоход анхаарах асуудал байж магадгүй. Тэрээр хот байгуулалттай холбоотой нэгэн асуудал гаргаж, шүүх дээр ялалт байгуулснаар нам дарж байсан юм. Тодруулбал Чойжин ламын сүм музейн зүүн хойд буланд наалдуулаад шахам барьсан өндөр барилга бий. Тэр барилга Б.Батзориг гишүүнийх. Чойжин ламын сүм музейн хүмүүс 2016 онд түүнтэй шүүхдэлцээд дийлээгүй юм.
Чойжин ламын сүм музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ангирмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “…Чойжин ламын сүм музей нь бүхэлдээ XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээл болохыг хүлээн зөвшөөрч 1994 оны 4-р сарын 25-ны өдөр батлагдсан “Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”-ийн 16-р зүйлийн 16.3-д зааснаар Монгол Улсын Засгийн Газрын 1998 оны 12-р сарын 23-ны өдрийн 235 тоот тогтоолоор “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл” мөн болохыг нь тогтоосон байна. Улмаар “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл” болох Чойжин ламын сүм музей хашааны газар болон хашааны эргэн тойрны 6 метр хүртлэх буюу 2 /хоёр/ га газарт ЗГ-ын 2001 оны 4-р сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын бүс дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргад даалгасан болно.
Чойжин ламын сүм музейн Хамгаалалтын бүсийн газрыг “Бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй байх болон барилга байгууламж барихыг хориглосон газрын жагсаалт”-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11-р сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор оруулсан бөгөөд НЗДаргын 2010 оны 11-р сарын 30-ны өдрийн 781 дугаар захирамжаар Газар эзэмших эрхийг баталгаажуулсан.
Чойжин ламын сүм музей хамгаалалтын бүсийн зүүн хойд талд 3 м газарт нэвтэрч 100 орчим м.кв талбай бүхий хэсэгт нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас барилга байгууламж барих ажлыг эхлүүлээд байна. Энэхүү барилга байгууламжийн ажлаа зогсоохыг “Сити центр” гэх газарт 2 удаа мэдэгдсэн боловч ямар нэг хариу өгөхгүй, барилгын ажлаа зогсоож газар чөлөөлж өгөхгүй байсан тул нийслэлийн Засаг даргад дээрх шийдвэр, захирамжуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүйгээр 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2215 тоот албан бичгээр ‘Шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэж хариу өгсөн болно.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 тоот захирамж, 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17-р зүйлийн 17.7, Соёлын тухай хуулийн 20-р зүйлийн 20.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3, 33-р зүйлийн 33.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж байх тул иргэн Б.Батзоригт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл”-ийн хадгалалт хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангаж өгнө үү” гэж байв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…Анх иргэн Л.Жигжид нь нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар Чойжин ламын сүм музейн зүүн талд 500 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан байна.
Эд хөрөнгийн бүртгэлийн 0028689 тоот гэрчилгээтэй контор, орон сууцны зориулалттай барилгаа иргэн Б.Батзоригт худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан, газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 тоот захирамжаар 864 м2 газрыг конторын зориулалтаар шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт иргэн Б.Батзоригийн газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0065284 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 тоот захирамжаар иргэн Б.Батзоригт барилга барих зөвшөөрлийг олгон, газрын мэдээллийн санд бүртгэсэн байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийг 2 га-гаар тогтоож, 2010 онд уг тогтоолыг үндэслэж хамгаалалтын бүсийг кадастрын зурагт оруулах үед иргэн Л.Жигжидийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байсан байна.
Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батзориг нь иргэн Л.Жигжидтэй 2001 оны 5 сарын 04-ний өдөр хэлцэл хийж Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах 216 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 5 сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2203008055 дугаарт бүртгүүлэн 0030257 тоот гэрчилгээ авсан. Уг барилга нь 1999 онд баригдсан тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн юм.
Нийслэлийн Засаг даргын 2000 оны 4 сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар Л.Жигжидэд газар эзэмших эрх үүссэн байсан. Ингээд газар эзэмших эрхийг мөн шилжүүлэн авах хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 35 тоот захирамжаар нийт 864 мкв газрыг эзэмших эрхтэй болсон.
Газар эзэмших эрх үүссэн цагаас эхлэн бид Газрын тухай хууль болон гэрээнд заасан нөхцөл шаардлагыг биелүүлэн ирсэнээс гадна нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ямар нэг байдлаар зөрчиж байгаагүй болно. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 сарын 07-ны өдрийн А/152 тоот захирамжаар нийт эзэмшил газрын 730 мкв газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон бөгөөд бид хуучин барилгын суурь 514 мкв газар дээр шинээр барилга угсралтын ажил эхлүүлээд байна.
1999 онд баригдсан “Сити төв”-ийн барилга (гараж, өргөтгөлийн хэсэг) нь анхнаасаа одоогийн барьж буй барилгын сууриар баригдсан байсан бөгөөд одоо бол давхарын хэмжээг өндөрсгөж байгаа болно. Өөрөөр хэлбэл газрын хэмжээг нэмэгдүүлсэн, өөрчилсөн зүйл 2002 оноос хойш байхгүй юм.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж байсан.
Харин гуравдагч этгээд Б.Батзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа “…Б.Батзоригийн эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 1-р хороонд орших газар нь НЗД-ын 1998 оны 8 сарын 21-ний өдрийн А/182 тоот захирамжаар Ё.Дашпүрэвт анх олгогдсон байдаг.
Үүнийг 2000 оны 4 сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар иргэн Е.Жигжид өөрийн нэр шилжүүлэн авч, үйлчилгээний зориулалттай барилга барьж орчныг тохижуулсан байсан. Энэ хугацаанд буюу 2001 оны 5 сарын 04-ний өдөр 216 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Батзориг худалдан авахаар хэлцэл хийж, 2001 оны 5 сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2203008055 дугаарт бүртгүүлэн 0030257 тоот гэрчилгээ авсан.
Уг газарт 1999 оноос барилга баригдан тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингээд газар эзэмших эрхийг мөн шилжүүлэн авах хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 35 тоот захирамжаар нийт 864 мкв газрыг эзэмших эрхтэй болсон. Гэтэл НЗД-аас 2010 оны 781 тоот захирамжаар 2 га газрыг Чойжин ламын сүм Музейд эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.
Нийслэлийн Засаг дарга 2002 онд Б.Батзоригт 864 мкв газрыг баталгаажуулан олгосон хэрнээ 2010 онд дахин бусдад газар эзэмшүүлэх эрх олгох боломжгүй. Б.Батзоригийг анх газрын кадастрын мэдээллийн санд өөрийн газрыг оруулахад бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцсан, зөрчилтэй зүйл огт байгаагүй.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.З-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргуүлэх бөгөөд захиалгадаа дор дурдсан баримт бичгийг хавсаргана”, үүнд 7.3.2-т “үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн баримт бичиг, талбайн байрлал, хэмжээ, хилийн шугам, түүний эргэлтийн цэгүүдийн тухай тодорхойлолт” гэж зааснаар аливаа газар эзэмшигч эсхүл хөрөнгийн өмчлөгч нар кадастрын мэдээллийн санд өөрт холбогдох мэдээллийг оруулуулах хүсэлт гаргах, түүнийг үндэслэн кадастрын мэдээллийн санд зургийг оруулах үүргийг тус тус хүлээжээ.
Гэтэл Чойжин ламын сүм музей кадастрын мэдээллийн санд хамгаалалтын бүс гэх 2 га газрыг огт оруулж байгаагүй хэрнээ 2010 онд газар эзэмших эрхийг давхцуулан авсан нь иргэн Б.Батзоригийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.
Б.Батзориг нь албан ёсоор 864 мкв газар эзэмших эрхтэй бөгөөд энэ хэсэгт давхцуулан олгосон 2 га газар нь хэдэн мкв-аар давхцалтай байгаа нь тодорхойгүй байна. Иймээс нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 сарын 30-ны өдрийн 781 тоот захирамжийн Чойжин ламын сум музейд холбогдох хэсгийн Б.Батзоригийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэж байв. Дээд шүүх үүнийг хянаад 2016 оны зургадугаар сарын 22-ны өдөр хянаад дараах шийдвэрийг гаргажээ. Дээд шүүх “…Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. “Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль” /1994 оны/-ийн 16 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор “Чойжин Ламын Сүм Музей”-г “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл” болохыг тогтоож, 2001 оны 96 дугаар тогтоолоор музейн хамгаалалтын бүсийг 2.0 га байхаар тогтоон, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 781 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт нэхэмжлэгч “Чойжин Ламын Сүм Музей”-н 20000 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч нь тус музейн зүүн талд байрлах газар буюу иргэн Б.Батзоригийн эзэмшил газар нь “Чойжин Ламын Сүм Музей”-н эзэмшил газар болох хамгаалалтын бүстэй 199 м.кв давхцсан хэмээн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09, 2012 оны А/152 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнэн, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг зөв дүгнэжээ. Тухайлбал, энэ хэргийн гуравдагч этгээд Б.Батзоригийн эзэмшиж буй газрыг анх 1998 оноос иргэн Ё.Дашпүрэв, 2000 оноос иргэн Е.Жигжид, 2002 оноос Б.Батзориг нар Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаагаас үзвэл музейн хамгаалалтын бүсийг тогтоож, баталгаажуулахаас өмнө тухайн маргаж буй газарт бусдын газар эзэмших эрх үүссэн, үл хөдлөх хөрөнгө нь байрлаж байснаас гадна маргаж буй давхцалтай гэх 199 м.кв газар нь бодит байдал дээр музейн зүүн талын хашааны болон иргэн Б.Батзоригийн эзэмшил газраа хашсан хашааны гадна явган хүний, нийтийн эзэмшил газарт байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсоныг шүүхүүд шийдвэртээ тодорхой тусгажээ. Маргаан бүхий “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09, “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 2012 оны А/152 дугаар захирамжууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт болгосон газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх” гэж заасантай нийцсэн, хууль ёсны захиргааны акт байна. Маргаж буй газар нь нэхэмжлэгч “Чойжин Ламын Сүм Музей”-н хамгаалалтын бүс газарт хамааралгүй болох нь тогтоогдсоныг үндэслэн шүүх маргаанд хамаарал бүхий дээрх хуулиудыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байх тул “… шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлд хамаарах хэд хэдэн хуулийн тусгайлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглээгүй буруу …” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очирын гомдол үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллалааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих Газрын болон Барилгын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0215 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай” гэсэн шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: www.polit.mn
Zochin · 2017/10/09
Araichdee
Zochin · 2017/10/09
Araichdee
Zochin · 2017/10/09
Ene margaan saidtai yamar holbootoi yum balai yum bichih yum
Zochin · 2017/10/09
Ene margaan saidtai yamar holbootoi yum balai yum bichih yum
Zochin · 2017/10/09
Ene margaan saidtai yamar holbootoi yum balai yum bichih yum
Zochin · 2017/10/09
Ene margaan saidtai yamar holbootoi yum balai yum bichih yum
Irged · 2017/10/09
Энэ нөхөр бүтэхгүй шүү хүрэлсүхээ. Банзүрх засаг байхдаа маш олон газар хууль бусаар авсан. Баримттай шүү. Хүрэлсүх ингээд будаа ийм арчаагүй сайд нараар арай ч дээ.
Irged · 2017/10/09
Энэ нөхөр бүтэхгүй шүү хүрэлсүхээ. Банзүрх засаг байхдаа маш олон газар хууль бусаар авсан. Баримттай шүү. Хүрэлсүх ингээд будаа ийм арчаагүй сайд нараар арай ч дээ.
Irged · 2017/10/09
Энэ нөхөр бүтэхгүй шүү хүрэлсүхээ. Банзүрх засаг байхдаа маш олон газар хууль бусаар авсан. Баримттай шүү. Хүрэлсүх ингээд будаа ийм арчаагүй сайд нараар арай ч дээ.
Irged · 2017/10/09
Энэ нөхөр бүтэхгүй шүү хүрэлсүхээ. Банзүрх засаг байхдаа маш олон газар хууль бусаар авсан. Баримттай шүү. Хүрэлсүх ингээд будаа ийм арчаагүй сайд нараар арай ч дээ.
Зочин · 2017/10/09
БАС Л ХОТЫН ФРАКЦИ . БАРИЛГЫН КОМПАНИТАЙ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ .