А.Баатархуяг: Төмөрсүхийн эрэлд...
2017/10/10
МАН-ынхан Хүкийг долоох байх гэтэл хүлхчихдэг юм. Хүн нь жижигдэв үү? Нам нь томдов уу? Хүрэлсүх биш Төмөрсүх байсан бол... гэлцэж байна.
Өмнө нь сануулж л байсан. Хоёр жигүүртээ найдаад өөрийн гол хүчнээ хөсөр хаявал хавчаад цохичихно шүү гэж... Яг тийм юм боллоо!
Зүүний хүчний холбооны нэг тулгуур Жа.Энхбаяр, бланкан дээрээ чирч явсаар, худалдагдалгүй, хуйвалдалгүй түмэн бэрхийг тэвчин давж Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг унагасан Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, яг хэрэгтэй цагт хэрэгтэй мэдэгдэл хийж М.Энхболдынхноос цээжээрээ хамгаалсан Ц.Нямдорж нараасаа урвачихлаа. Тэд цөөн боловч олноос дутуугүй, муу хэлэгдэвч сайнаас доргүй үхэн зүтгэж Ерөнхий сайд болгосон бус уу? Бланкаа зарчихсан бол өдийд Т.Аюурсайхан дэлхий даахгүй баян, сайд болох байсан. "Дээр үед" М.Энхболдын ЗГ-ийг унагах гарын үсэтэй бланкаа Их хурлын даргад өгөх гэж яваад, замдаа халтирч ороод "худалдчихсан" түүх байдаг л юм. Худалдаж авсан туршлагатай бүлэглэлийн "орхисон хүүхдээ хардаггүй" гэх гүтгэлэгийг яаж ийгээд давсан л юм, залуугийн аагаар л байх.
Гэтэл яг Ерөнхий сайд болмогцоо тэднийгээ хөсөр хаяад Риогийн талын баруун, Өмнөд хөршийн баримжаатай зүүн жигүүртээ олон гэж найдаад балрах шинжиндээ орох нь. ЗГ-ыг 31:33 харьцаатай ялсан, М.Энхболдын адалдаг Даваасүрэн, Болорчулуун нар тэр "хоёр сантийн" зөрүү нь байсан юм. Тэр их намган дээр "Баас живдэггүйн" үлгэрээр хөвнө гэж бодсон юм байх даа! Тэр ил тэмцсэн нөхдөө биш далд хуйвалдаанаа эрхэмлэж... Буян даасангүй л дээ! Ингэвэл яаж авсан, тэгж л өгдөг юм даа!
Олон хүн хөөрхий тамир нь тасраад аргаа барж шоконд орсон М.Энхболдоос боллоо гэж байна. Гэвч бүх зөрчил Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохоор зүтгэснээс болсон шүү дээ! Энэ бол Монголын Сангийн авдарны түлхүүр, онгойлгох эрхтэй хүн нь хулгайлах бус арвижуулах учиртай суудал байсан юм. Гэтэл энэ суудлаа "Оюу толгой"-н онгоцны буудлыг 60 тэрбумаар барьсан гээд 40 тэрбумыг нь халааслаад барьцаалагдсан (үүнийг уул уурхайн сайд байсан Д.Ганхуяг хэлсэн шүү!) Ч.Хүрэлбаатарт өгөхөөр бүгд л эсэргүүцэж таарна. М.Энхболд яах вэ, тэр задгай мөнгө тоолж сайдын "чанараас тоо нь дээр" гэж амь тэмцэж явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өрөө дарах л гэж тэр...
Одоо яах нь ойлгомжтой! Намын их хурлаар "итгэж хуйвалдсан" баруун жигүүр нь ялагдаж ягтсан зүүн жигүүрийн толгой М.Энхболдод УИХ-ын даргатай нь үлдээнэ гэж амлаж талдаа татаад, хүчээ нэртгэж намын даргыг хуйвалдаж аваад У.Хүрэлсүхийг үлдэн хөөх нь...
Харин У.Хүрэлсүх найз нөхөд ч үгүй, хань бараа ч үгүй хоосон гон бие гозон толгой "морин унаатан, модон нөмөртөн" болох вий дээ!
А.Баатархуяг
иргэн · 2017/10/10
MSC-г ерөнхийлөгч дэмжлээ гэж үү. Наймаалцлаа наймаалцлаа гэхэд арай үгүй л байлтлаа. Гэхдээ Хүрэлбааиар Цогтбаатар гэх мэт MSCхүмүүс монголын мөнгөний авдарыг атгалаа шүү. Тэгвэл ч Хүрлээ хүү тун удахгүй нь дэ
иргэн · 2017/10/10
MSC-г ерөнхийлөгч дэмжлээ гэж үү. Наймаалцлаа наймаалцлаа гэхэд арай үгүй л байлтлаа. Гэхдээ Хүрэлсүх Цогтбаатар гэх мэт MSCхүмүүс монголын мөнгөний авдарыг атгалаа шүү. Тэгвэл ч Хүрлээ хүү тун удахгүй нь дээ
Зочин · 2017/10/10
MCS BISH BAIGAASAI
Зочин · 2017/10/10
жүжиг дөнгөж эхлэж байга хүнийг ханилан байж мэднэ 2 сар өнгөрөхөд ХҮСҮ хэн гэдгээ харуулна даа тэгээд МАН ийнхан жаахан хашрих биз харж л байядаа
Эн · 2017/10/10
Процессыг зөв дүгнэжээ. Хүрэлсүх ч хүн муутай хулчгар хүн юм даа
Эн · 2017/10/10
Процессыг зөв дүгнэжээ. Хүрэлсүх ч хүн муутай хулчгар хүн юм даа
Шаабар · 2017/10/10
Асуудал бараг л тодорхой болчихлоо доо. Түүх давтагддаг. Эхнэрээсээ нэг салсан хүн долоон эхнэр сольдог гэдэгтэй л адил Засаг дор хаяж 4 солигдоно доо. 3 дугаар ээлж хоолондоо бэлдэж байсан нь дээр боллоо шүү.