Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш аймгийнхаа залууст чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Хэнтий аймгийн оны шилдэг залуучуудыг тодруулах  “ЗАЛУУ ШОНХОР” цом гардуулах шинэ жилийн баярын цэнгүүнийг 12-р сарын 18-нд  Records ресторанд 18 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү  “ЗАЛУУ ШОНХОР” –ыг   дараах 3 номаниацаар тодруулах юм байна. Үүнд:

  1. Хэнтий аймгийн Нийгэм, Улс төрийн “ОНЫ ЗАЛУУ”
  2. Хэнтий аймгийн Эдийн засаг, Бизнесийн “ОНЫ ЗАЛУУ”
  3. Хэнтий аймгийн Урлаг, спортын “ОНЫ ЗАЛУУ” гэсэн номаниацуудаар аймгийн оны шилдгүүдийг зарлах юм байна.

   Аймгийнхаа залуусыг тодруулахдаа олон нийтийн санал асуулгыг авч байгаа бөгөөд дараах http://www.hanhentii.mn/onii-zaluu сайт болон http://www.facebook.com/groups/hentiinzaluus/ группээр орж саналаа өгөх боломжтой ажээ.

Дашрамд дуулгахад МЗХ, Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулсан “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрт УБ хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо 15 суманд “Сумын залуус”, “Ажлын гараа” төслийг амжилттай хэрэгжүүлж, хоёр  сарын турш орон нутгийн 105 оюутан залуусыг түр ажлын байраар ханган ажиллаж, төслүүд хэрэгжсэн үзүүлэлтээрээ улсдаа 3-р байр эзлэн МУ-ын Ерөнхий сайдаас шагнагдсан зэрэг 8 төсөлт ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн билээ.