Ерөнхийлөгч өө, төмөр замын 280 сая ам.доллараар ч сонсгол явуулъя
2017/10/11
-Шинэ төмөр замын төсөл ном ёсоороо хэрэгжсэн бол өдийд нүүрс болон бусад түүхий эдийн тээвэр, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хил гаалийн асуудал гээд олон зүйлийг сайнаар шийдэх байсан. Өнөөдөр Цагаан хад, Ганц модны боомтод 120 км урт түгжрэл үүсэж, тэр хавийн газар тэнгэр ялгарахын аргагүй мөнхийн тоос дэгдэж, цөлийн нимгэн хөрс улаараа эргэж байгаагийн буруутан яг хэн бэ гэдгийг ч тодруулж, нийтэд сонсгох шаардлага зүй ёсоор гарч ирж байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч "60 тэрбумын хэрэг"-ийг хэрхэн хаасан хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлын шийдвэрийн тухай Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн гэж бид мэдээлсэн. Энэ нь мэдээж хуулийн хүрээн дэх үйл ажиллагаа.
Тодруулбал, Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” гэж тодорхойлон заасан байгаа.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн эл илгээлтийг зүй ёсны гэж харахаас өөр аргагүй. Гэтэл энд нэг асуудал бий. Юу гэвээс, 60 тэрбумын хэрэг хэмээх өнөө жилийн хамгийн дуулиант хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, гэм буруугүй гэдгийг нь тогтоосон. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь тагнаж чагнасан асуудал байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хуулийнхан дүгнэсэн.
Хэрвээ шинэ төмөр замын төсөл ном ёсоороо хэрэгжсэн бол өдийд нүүрс болон бусад түүхий эдийн тээвэр, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хил гаалийн асуудал гээд олон зүйлийг сайнаар шийдэх байсан.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн энэ үйлдэл хуулийн хүрээнд ч гэлээ нөгөө утгаараа Монгол Улсын хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд үл итгэнэ гэх хардлагыг илэрхийлэв. Нөгөө талаар түүний энэ үйлдэл цагдан сэргийлэх, хянах шалгах, шүүх байгууллагуудын нэр хүндийг ч унагаж буй хэрэг гэхэд буруудахгүй л болов уу.
Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын нэр холбогдсон эдгээр асуудлыг ийнхүү улстөржүүлж байгаа юм бол төмөр замын 280 сая.ам.долларын хэргээр сонсгол явуулах шаардлагатайг ч ойлгох ёстой болов уу. Учир нь тус хэрэг нь өнгөрсөн хугацаанд нийгэмд дуулиан шуугиан тарьж байгаад гэнэт л прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон хэмээн зарласан билээ.
Хэрвээ шинэ төмөр замын төсөл ном ёсоороо хэрэгжсэн бол өдийд нүүрс болон бусад түүхий эдийн тээвэр, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хил гаалийн асуудал гээд олон зүйлийг сайнаар шийдэх байсан. Өнөөдөр Цагаан хад, Ганц модны боомтод 120 км урт түгжрэл үүсэж, тэр хавийн газар тэнгэр ялгарахын аргагүй мөнхийн тоос дэгдэж, цөлийн нимгэн хөрс улаараа эргэж байгаагийн буруутан яг хэн бэ гэдгийг ч тодруулж, нийтэд сонсгох шаардлага зүй ёсоор гарч ирж байна.
Бодит байдал дээр улстөржсөн 60 тэрбумаас илүүтэй төмөр замын 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засаг, нийгэм, цаашдын хөгжилд онц хохирол учруулсан нь гарцаагүй үнэн. Тиймээс шороон даланг яагаад 700 тэрбумаар босгов, далан дээр тавигдах ёстой төмөр зам хаачив, үүнд төсөвлөсөн хөрөнгө бултаараа хаашаа алга болов гээд нийтийн сонсох шаардлагатай олон хариулт байна, эрхэм Ерөнхийлөгч өө.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
ОРОСЫН ХҮРГЭН · 2017/10/12
ЗЭРЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ХЭРГҮҮДИЙГ ЗЭРЭГ СОНСГОЛ ЯВУУЛАХ ЁСТОЙ.270 САЯ ДОЛЛАРЫГ ТӨГРӨГТ ШИЛЖҮҮЛЭХЭД 67 ТРИЛЛИОН 500 ТЭРБУМ ТӨГРӨГ.
бурхан багш хэлжээ · 2017/10/12
энэ бол аймшиг хар ангал үүнийг хулгйлсан нөхөдөд цаазлах ял оногдуулах хэрэгтэй ингэхгүй бол монголд шудара ёс тогтохгүй
DorjZodow · 2017/10/11
Ta nar tgd yahuude awaad idtsen idcheed suujaga hunyg uur ulsad bsn bol mafia ntr n ali hediin buudaad tonilgotson idsen gedsiig n talaar neg tsuwuulaad olond hurteetsen baigaa
DorjZodow · 2017/10/11
Ta nar tgd yahuude awaad idtsen idcheed suujaga hunyg uur ulsad bsn bol mafia ntr n ali hediin buudaad tonilgotson idsen gedsiig n talaar neg tsuwuulaad olond hurteetsen baigaa
DorjZodow · 2017/10/11
Ta nar tgd yahuude awaad idtsen idcheed suujaga hunyg uur ulsad bsn bol mafia ntr n ali hediin buudaad tonilgotson idsen gedsiig n talaar neg tsuwuulaad olond hurteetsen baigaa
DorjZodow · 2017/10/11
Ta nar tgd yahuude awaad idtsen idcheed suujaga hunyg uur ulsad bsn bol mafia ntr n ali hediin buudaad tonilgotson idsen gedsiig n talaar neg tsuwuulaad olond hurteetsen baigaa
DorjZodow · 2017/10/11
Ta nar tgd yahuude awaad idtsen idcheed suujaga hunyg uur ulsad bsn bol mafia ntr n ali hediin buudaad tonilgotson idsen gedsiig n talaar neg tsuwuulaad olond hurteetsen baigaa
Зочин · 2017/10/11
Төмөр замын асуудлыг ерөнхийлгч яриах уу МАН-хны асуудлаар аргацаагаал өнгөрөх байлгүй
зочин · 2017/10/11
зөв. Үүнийг өдөр дутмын сонингууд болон зурагтын нэвтрүүлгээр олон нийтэд хүргэж ард түмэн заавал сонсох ёстой асуудал мөн.
Зочин · 2017/10/11
зөв явуулах хэрэгтэй авилга оффшор 60 тэр бумд хариуцлага тооцох юм яриад байсан одоо өнгөрч байх шив дээ Баттулга аа эргэн сантугай