Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.АмарбаясгаланУ.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллахаар тодорхой болсон сайдын нэрсийг өнөөдөр зарласан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар,Гадаад хэргийн сайдаар Д.Цогтбаатар, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар Ц.Цогзолмаа, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын хөгжлийн сайдаар С.Чинзориг, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбат, Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарыг нэрлэж, хүлээгдэж байгаа гурван салбарын сайдын нэр тун удахгүй тодорхой болно гэлээ.

 

Тэрбээр мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг чадвартай хүмүүсээс бүрдүүлэх үүднээс УИХ-д олон удаа сонгогдсон, төрийн ажлын дадлага, туршлага хүмүүсийг сайдаар томилно гэсэн саналыг илэрхийлж байгаа. Парламентын засаглалтай улс оронд парламентын гишүүд сайдаар давхар ажилладаг. УИХ-ын гишүүн Засгийн газарт сайдаар ажиллах нь ажлын үр дүнгийн хувьд дан дээлтэй сайдаас ялгаатай байдаг. УИХ-ын гишүүн сайдын ажлыг давхар хийснээр парламентад хариуцсан салбартайгаа холбоотой асуудлыг хамгаалж чаддаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө дан дээлтэй учир Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд танхимын гишүүд УИХ-ын гишүүн байх нь зүйтэй гэж үзсэн. Мөн УИХ гишүүн, Засгийн газрын сайдаар ажилласнаар төсөв хэмнэх боломжтой. Давхар цалин, давхар хангамж авах боломж байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл сайдар нэр дэвшиж байгаа хүмүүс УИХ-ын гишүүний цалин эсвэл Засгийн газрын сайдынхаа цалингийн аль нэгийг сонгоногэдгийг хэлсэн.

 

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэхдээ тухайн салбарынхнаас нь салбарт нь нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийнхээ талаар ярилцаж санал солилцсон юм байна. Сайдад нэр дэвшигчдээс Д.Цогтбаатар, Б.Батзориг, Ч.Хүрэлбаатар нар нь дэвшиж байгаа салбартаа нэр хүндтэй байсныг МАН-ын бүлгийн хурал дээр сайд нарын нэрийг хэлэлцэх үеэр хэлсэн үгэндээ дурдаж байлаа. Хүнс, Хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигчийн хувьд Шинэчлэлийн Засгийн газарт ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллахдаа хүнс хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг боловсруулан УИХ-аар батлуулсан нь салбарын хөгжлийг түргэтгэхэд ихээхэн нэмэр болох сайн бодлогын баримт бичиг болсон хэмээн салбарынхан нь үнэлдэг. Үүнээс гадна нөхөн сэргээгддэг баялаг болох хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжих чиглэлээр олон ажлыг гардан хийсэн нь түүнд давуу тал олгож байгааг У.Хүрэлсүхийн Засгийн газарт уригдах шалтгаан болсон. 

Харин Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатарын хувьд мэргэшсэн дипломатч, Гадаад явдлын яаманд мэргэжилтнээс эхлээд төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж, Байгаль Орчны Яам болон Барилга, Хот Байгуулалтын Яамыг удирдан сайдаар ажиллаж байснаас нь түүний ямар чадварлаг төрийн түшээ, манлайлагч болохыг харж болно. Гадаад явдлын яаманд ажиллаж байхдаа гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөр хэрэгжүүлж яамны зарцуулж буй нэг төгрөг нь долоонтөгрөг болон эргэж төсөвт ордог гарцыг олсон үр дүнтэй ажилласан. Түүнийг Гадаад явдлын яаманд ажиллаж байхад яамны нийт төсөв 30 сая орчим ам.доллар байхад АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилын сангаас 250 саяам.долларын санхүүжилт авсан зэрэг нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт уригдах шалтгаан болсон. Увс аймгийн Улаангом хотын уугуул, ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр суралцажтөгссөнЧ.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайдад нэр дэвшүүлж байгаагаа МАН-ын бүлэгт танилцуулсан. Yндэсний хөгжлийн яамны мэргэжилтэн, Монгол Улсын Их Сургуулийн багш, Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш эрчим хүчний сайд, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, одоо Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа түүний ажлын арвин туршлага энэ Засгийн газарт хэрэгтэй байгаа учир түүнийг Засгийн газартаа урьж байгаа гэж Ерөнхий сайд онцолсон.

 

С.Нямдорж

http://tonshuul.mn/index.php?newsid=11651