Британий ижил хүйстэн 31 настай Мэттью Скалли Хикс 36 настай хамтран амьдрагчтайгаа удаан хугацаанд хөөцөлдсний эцэст ой хагастай Элси хэмээх охиныг үрчилж авчээ. Гэвч тэдний үрчилж авсан охин хэтэрхий их уйлж байна гэсэн шалтгаанаар түүнийг "Амилсан шулам" хэмээн бяцхан охиныг зодсоор байгаад хөнөөжээ. Энэ тухай тэрээр цагдаагийханд тайлбарлахдаа охинийг шатнаас унасан хэмээн мэдүүлсэн ч охины бие дээрх шархууд илт зодуулсан, гадны биетийн нөлөө байсан учир хэргийг цааш нь шалгахаар болжээ. Охин эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа шархаа дийлэлгүй амьсгал хураасан байна. Охины биед маш их хөхрөлт үүссэн бөгөөд тархинд нь цус харвсан, дотуур цус алдалттай байсан тухай  “Daily Mail” сонин мэдээлжээ. 

www.Seen.mn