Засгийн газрын танхимд орж ажиллах 12 сайдын нэр тодорхой болсон байна. Харин үлдсэн гурван сайдын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдэхээр болжээ. Хэрэв бүлэг хуралдаад сайдуудаа бүрэн тодруулчихвал өнөөдөр УИХ-д өргөн барих юм байна.

 

Тодорхой болсон сайдуудын нэр:

  1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
  4. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,
  5. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
  6. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,
  7. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
  8. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,
  9. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,
  10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
  11. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, 
  12. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

 Бүлгийн хуралдаанаар:

  1. Монгол Улсын Шадар сайд,
  2. Барилга хот байгуулалт,
  3. Батлан хамгаалахын сайдыг тодруулснаар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчид бүрдэх нь.