Ерөнхийлөгч Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах захирамжийг хүчингүй болголоо
2017/10/13
Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Тэдний гурвыг нь Ерөнхийлөгч санал болгож УИХ-аар зургаан жилийн хугацаатай томилуулдаг. Цэцийн одоогийн гишүүдээс Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг экс Ерөнхийлөгч санал болгож томилуулжээ.
Цэцийн орлогч дарга Н.Жанцан Үндсэн хуулийн цэц байгуулагдсан 1992 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Түүний дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа энэ онд буюу ердөө хэдхэн сарын дараа дуусч байна. Мөн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа 2017 онд дуусах бол Т.Лхагваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх 2018 онд дуусах юм. Шинээр баталсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зааснаар цэцийн гишүүнийг тэтгэврийн насанд хүрсэн тохиолдолд чөлөөлж болох заалт орсон. Энэ дагуу тэтгэврийн насанд хэдийнэ хүрсэн Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг чөлөөлж болох хэдий ч зургаан жилийн хугацаагаар томилогддог тул хугацаагаар нь чөлөөлөх юм. Ямартай ч тэдний хэн нэгэн нь чөлөөлөгдөж байгаа бололтой. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулаг энэ сарын 5-ны өдөр захиармж гарган УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар саналаа УИХ-д хүргүүлсэн талаар бид бусдаас түрүүлж мэдээлсэн.
Гэвч Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцэд томилох эсэх нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өчигдөр УИХ-д бичиг илгээлээ.
Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
иргэн · 2017/10/14
Ерөнхийлөгч та зөв шиидвэр гаргажээ
Зочин · 2017/10/13
Бүдэрдэг хүүхэн
за · 2017/10/13
Дорнодыг хужаа нарт зарсан хүн дээ.Ийм хүн хэрэггүй биз дээ.Хууль хяналтын газрын хүмүүст энэ хүн хэрэгтэй биз дээ.
иргэн · 2017/10/13
ТА ХЭРЭГГҮЙГЭЭ