Камерт өртөн дүрэм зөрчсөн жолооч нар Улсдаа 360 сая төгрөг “хандивлажээ”
2013/12/22
Дүрэм зөрчсөн жолооч нар торгуулиа төлөөгүй бол жолоодох эрхийг нь хасна гэдгийг ЗЦГ-аас мэдээлсэн. Тэгвэл торгуулийн хуудас гэрийн хаягаар ирэхийг хүлээлгүй www.torguuli.mn сайтад нэвтэрч өөрийнхөө дүрэм зөрчсөн эсэхийг шалгах боломжтой.
Монгол Улсад Зам тээврийн ослын улмаас өдөрт 1-2 хүн, сард 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд болж байгаа зам тээврийн осол, замын хөдөлгөөний дүрэм зөрчих явдлын талаас илүү хувь нь нийслэлд болж байгаа. Тиймээс ЗЦГ Энхтайваны өргөн чөлөө болон бусад газарт камер байрлуулсан. Тодруулбал замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам энэ оны наймдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа билээ. НИТХ-ын тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг өнгөрсөн 7-р сарын 15-нд баталсан юм. Хурд хэтрүүлж, улаан гэрэл нэвтэрсэн зөрчлийг 24 цагаар хянах автомат “цагдаа нар” бүртгэж байгаа. Улмаар зөрчлийг хэзээ, хаана, ямар зөрчил гаргасан болохыг гэрэл зургийн хамт гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудас илгээдэг.
Тэгвэл өнгөрсөн 8-р сараас хойш уг камераар нийт 66 354 замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулсан байна.Тэдгээр тохиолдол бүрийг баримтжуулан гэрийн хаягаар зөрчлийг илгээсэн бөгөөд дүрэм зөрчсөн жолооч нар Монгол Улсын төсөвт 360 сая төгрөг төвлөрүүлжээ. Дүрэм зөрчигчдийн 18642 нь гэрлэн дохионы зөрчил гаргасан бол, 24660 нь хурд хэтрүүлж, 23052 нь нэгдүгээр эгнээгээр нэвтэрчээ. Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын 75 хувь нь торгуулийн төлбөрөө барагдуулж, байгаа аж. Харин цаашид торгуулиа барагдуулаагүй тохиолдолд ирэх оны 01 сарын 01–ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн жолоодох эрхийг хасах хүртлэх арга хэмжээ авч ажиллах аж.
Жолооч нарт сануулан хэлэхэд торгуулийн хуудсыг гэрийн хаягаар хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор сайн дураараа Улаанбаатар хотын банкны Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн зөрчил гаргасан жолооч нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн тавд зааснаар арга хэмжээ авхуулж байгаа бөгөөд 10 мянган төгрөгөөр торгуулах юм. Мөн зөрчил гаргагч нь тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол торгуулийн хуудсыг хүлээн авснаас 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Улмаар тухайн жолоочийн гаргасан гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргах юм. Хэрэв тухайн жолооч 14 хоногийн дотор торгуулийн мөнгөө төлөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан буюу ЗЦГ-ын байцаагч тухайн жолоочид хариуцлага тооцно. Өөрөөр хэлбэл, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа иргэний гэрийн хаягаар нь очиж дуудах буюу утсаар дуудан саатуулна. Бүр шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийг хураан авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах зэрэг арга хэмжээг авна.
Үүнээс гадна та гэртээ торгуулийн хуудас ирэхийг хүлээлгүйгээр дүрэм зөрчсөн эсэхдээ эргэлзэж байгаа бол www.torguuli.mn сайтад нэвтэрч өөрийнхөө дүрэм зөрчсөн эсэхийг шалгах боломжтой.
САРАНТУЯА · 2015/11/18
НЭЭХ ХУДЛАА УЛСДАА САЯ САЯЫГ ХАНДИВЛАСАН ЭНЭ ТЭР ГЭЖ ГОЁ ХАЛХАВЧ ҮГЭЭР ХУЦМАЛ МЭДЭЭ БИЧИЖ ГЭНЭ. ТА НАР ӨӨРӨӨ ХАХУУЛИЙН МӨНГӨНӨӨСӨӨ УЛСДАА ХАНДИВЛААЧ. ТАЛХ НҮҮРСНИЙ МӨНГӨ ОЛМООР БАЙНА. зАМЫН ЦАГДААГИЙН МЭДРЭЛҮҮДЭЭ. СОНС, ОЙЛГО ЗА. ТА НАР ШИГ ЯДАРСАН НЭГНИЙГ ДЭЭРЭЛХДЭГ, ЖААХАН МӨНГӨТЭЙД НЬ ДОЛИГОНОДОГ ХӨГИЙН БАЙДАЛ ЧИНЬ УУР ЗЭВҮҮЦЭЛ, ДУРГҮЙГ ХҮРГЭЖ БАЙНА. ЗАМ ДЭЭР ЗОГСООД ХҮН АВАХ НЬ ТИЙМ АЙМААР ЗААВАЛ ТОРГОХ НОЦТОЙ ЗӨРЧИЛ МӨН ҮҮ. ЛОГИК НЬ ХАА БАЙНА. НӨХӨР МААНЬ ӨДӨРТ ШАХУУ ТОРГУУЛАХ ЮМ.
Зочин · 2015/09/18
totguuliin medegdeh huudas irsen joloochiin nuur haragdahgui bsh tee nuuriig ni harmaar bn
nomin · 2014/07/28
torguuli aa ***lgaj bolohgui bna
Зочин · 2014/04/02
bi haygandaa amidardaggui ee torguuliin huudas irsen ireeguig yaj medeh bolomjtoi we tus bolooch
Зочин · 2014/03/04
нэгдүгээр эгнээгээр явж байгаад камерт орцон юм аа тэгээд торгуулийн хуудас ирэхээр нь төлөх гэж яваад торгуулийнхаа хуудсыг алга болгочихлоо тэгээд 14 хоног нь өнгөрчихлөө ямар дансанд мөнгийг нь хийхийг хэлээд өгөөч хугацаа нь өнгөрсөн ч гэсэн мөнгөө нь хийж болдог юм болов уу

Зочин · 2014/02/21
bi ochigdor xenon toi gd torguulaad gerlee huraalgaad tgd torguulia toljood bhad bgaaal bhiimaa tgd 70112100 70111628 ni utsaa awah gui ajilaa hiij bga muu utsaa awahad yadiin be eniig yah we zamiin tsagdaagiin gazart
Зочин · 2013/12/23
Hailgaj bolohgui bna uursduu orj bolj bgaa esehiig ni ***lgaach hudlaa yum hiichiheed torguulia tul geed bh yuma
Зочин · 2013/12/23
www.torguuli.mn orj ***lgaj boldoggui ym baina uur lavlah utas gej ***aggui ym baih daa
Зочин · 2013/12/23
Boljil baina, jolooch nar udaxgui suraad, tegeed durem zurchixuu bagasgaj exlene. Ter yed Ulaanbaatar-yn zamyn xudulguun saixan bolox baixdaa. Xaramsaltain UB xotyn zaxirgaand zamyn torguulias orox orlogo ni bagasax baixdaa, tegeed ted nar uurlaad *****texguil bol bux yum dajguil bolox baixdaa.
Зочин · 2013/12/23
Интернэтэд суудаг хүн байна суудаггүй хүн байна. Боломжгүй хүн байна