Хүний эрхийн хуульч М.Ичинноров шүүмжлүүлжээ
2017/10/16
Хүний эрхийн хуульч М.Ичинноров ихээхэн бухимдсан бололтой. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа:
"Хоёр нүүртэй, заль мэхийн тулам болсон, бөгсөө үнэлэгч...... харж байгаарай. Би хэзээ ч ингэж уурсаж байгаагүй шүү. Өөрийнхөө төлөө анх удаа. Би бусдын төлөө уурсаж, бухимдаж, хайлж явлаа. Анх удаа өөрийнхөө төлөө......Намайг хэн яаж өмгөөлөхийг чи харах болно. Бүр ямар хүчээр гээч?????? Чи төсөөлөх ч үгүй." хэмээн ихэд уурсангуй бичжээ. Мөн таван настай охин хүчирхийлүүлсэн тухай өөрийг нь чимээгүй байгааг шүүмжилсэн хүмүүст ийнхүү тайлбар өгчээ. "Энэ их доромжлол, гүтгэлгийг би яаж тэсч амьдардаг юм бэ гэж заримдаа бодогдмоор. Сайн сайхны төлөө тэмцсэнийхээ төлөө, хүчгүй нэгэнд хүч өгч байсныхаа төлөө, нийгэмд эерэг дуу хоолой болсоныхоо төлөө адлагдах тэр аймшигт мэдрэмж...... Хардагдах, харлуулагдах, доромжлуулах, гүтгүүлэх....... Үнэндээ бол би бодлогын түвшинд ажиллахаар бүрэн бэлтгэгдсэн, түүнийгээ ч өөрийнхөө хэмжээнд хийх үедээ хийж яваа хүн. даан ч эрх мэдэл дутах юм. Эрх мэдэлтэйнүүд нь хийхгүй. Эрх мэдэлгүй бид нь энд чичлүүлж доромжлуулж суух гэж. Хэрэг бүр дээр, дуулиантай хэрэг бүр дээр би ажиллахгүй. Тэр охиныг хүмүүс аль хэдийн хамгаалалтандаа авсан байхад ингэж доромжлуулмааргүй байна. Сүүлийн үед миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлгүүд, ажил мэргэжлийн минь нэр хүндэд халдсан увайгүй хоёр нүүртнүүдийн хийж буй үйлдлүүдийг би мэдэж байгаа. Замаасаа зайлуулах гэсэн заль мэхтэнүүдэд. Одоо би чамд үзүүлээд өгнө. Чи намайг харж байгаарай. Би өөрийгөө хэзээ ч өмгөөлж байгаагүй. Бусдыг л өмгөөлж явсан нэгэн. Харин намайг Бурхан өмгөөлөх болно гэдгийг дуулгая". Зарим нэг нь түүнийг хүүхдийн хүчирхийлэл хурцаар яригдаж байхад хүний эрхийн хуульч атал өөрийн фэйсбүүкдээ ийм зүйл бичээд сууж байгаа нь зохимжгүй байна хэмээн шүүмжилж байгаа юм.
Эх сурвалж: Seen.mn
Зочин · 2017/10/17
ydargaatai ene anujin ene ter hudlaa essei uran zohiol shig ym shaagaad helberdetsgeegeed shaagaad bhiin shuud helldee altsagnaad shaagad bhin ogguulleg ymuu yuiin laitai shaatsan
зочин · 2017/10/17
хүний эрхийн хуульч гэх шиг. хүний зовлонгоор хөрөнгө олсон авгай, ийм хүнд итгээд чвж байдаг бид ч бас дүүрсэн хүмүүс юмдаа.
зочин · 2017/10/17
энэ хүн эрх мэдэл,нэр хүнд, мөнгөний төлөө "хүний эрхийн хуульч"-аа ашиглаж яваа.нэг л их сүртэй хэвлэлийн хурал зарлана.үр дүн байхгүй.одоо тэр гантулгыг л яахыг чинь харья.батбаяр та 2-т хууртагдах хүн үгүй л болсон болов уу.
зочин · 2017/10/17
яг үнэн
zochin · 2017/10/16
hunii erhk gedeg niigmiin buzar bulaig haatsailagch bish yum.huulind zahiragdaj busdiig hundelj yavah n hunii erh yum.ene emegtein uildel ajillagaa n huuliin baiguullagiin ajild hundlunguus oroltsood baigaa n taalagdahgui bna.esvel umguulugch boloh heregtei.
зочин · 2017/10/16
Өмгөөлөгч Батбаяр,ичинхорлоо гэх мэт юмнуудаас монгол салах хэрэгтэй
zochin · 2017/10/16
ene avgai mungutei hund l uilchildeg yum bna lee
zochin · 2017/10/16
I Chinnorow oo. Chi bol hunii erhii omgoologch monoosoo mon. Mantuulj yawsnaas sain muu heluulj yawsan ni hamaagui deer. Humuus hezee neg tsagt oilgono. Chinii esreg duuggarch baigaa hun yamarshuu hun be gedgiig olon tumen medej baigaa. Bitgii uhar bitgii chantar. Uragshaa
nana · 2017/10/16
Ene emegteig ingej doromjilj bolohgui ee muuhai humuus umaa