УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэв.

 

Тодруулбал, Содномын Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, Даваажанцангийн Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар, Цэдэнбалын Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилох эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тус хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарын товч танилцуулгыг хийв.

 

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад Даваажанцангийн Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар, Содномын Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, Цэдэнбалын Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилохыг олонх дэмжлээ.

 

Б.Туул