Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

 

Хуралдааны эхэнд нэр дэвшигчийн талаарт танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийсэн юм. Нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг дэмжих эсэх тухайд санал хураалт явууллаа.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг дэмжив.

 

Б.Туул

Эх сурвалж: Монцамэ агентлаг