Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2017/10/18
2017 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Говийн бүс нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.