Энэ сарын 8-наас 17-нд Техаст болж буй Google компанийн “SXSW” үзэсгэлэнгийн үеэр ярьдаг гутал танилцуулжээ.

Адидас компанитай хамтран хийсэн энэ гутал хурд, даралт хэмжигчээс гадна зүг чиг мэдрэгчтэй аж.


 

Ярьдаг гутал нь өөр дээрээ дуут команд бүхий программтай бөгөөд төхөөрөмжүүдийг үдээсэнд нь суулгаж өгчээ. Гутал нь өөрийн эзнээ дуут төхөөрөмжөөрөө сэргээдэг бөгөөд хэрэв та явахгүй суугаад л байвал “Та яг л хөшөө шиг байна” гэх мэтээр шоглодог. Харин гүйж алхаж эхлэвэл урмын үгээр зоригжуулдаг байна.

 

Гутланд мөн Bluetooth суурилуулсан учир гар утастайгаа холбогдох боломжтой. Түүнээс гадна та спортын уралдаанд тэмцээнд өмсөх үеэр сонирхолтой агшинуудыг авсан гэрэл зураг, дуу зэргийг хадгалан нийгмийн сүлжээнд шууд шэйрлэх боломжтой гэнэ.

Одоогоор энэ гутлыг худалдаанд гаргах төлөвлөгөө гараагүй ч зүгээр сурталчилгааны журмаар л ашиглаж байгаа юм.




 

С.Отгон