Н.Батбаяр, Ч.Улаан нарыг огцоруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
2013/12/22
УИХ-ын чуулган маргааш хуралдах гэж байна. Маргаашийн чуулганаар МАН-ын бүлгээс өргөн барьсан Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх ажээ. Хэдийгээр Засгийн газрын гишүүдийг огцоруулах эсэхийг хэлэлцэх нь хуулийн хүрээнд долоо хоног байдаг ч МАН-аас хоёр өдрийн завсарлага авснаар асуудлыг ийнхүү маргааш хэлэлцэж байгаа юм байна.
МАН-ын бүлгийн зүгээс сайд нарыг огцоруулах үндэслэлээ “Өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах 3 ихнаяд төгрөг, “Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларын хөтөлбөр, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар гээд улсын төсвөөс дутахааргүй их мөнгийг төсвийн гадуур ямар ч хяналтгүйгээр эргэлдүүлсэн боловч тэр нь ард түмэнд хүрч наалдан, үнэ тогтворжиж, ач тусаа өгсөн юмгүйгээр ард түмний хэлдгээр хэдхэн компанийн халаасыг зузаатгаад өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр Монгол Улсын 2013 оны төсвийн орлого 1 ихнаяд гаруйгаар тасарч, инфляци хоёр оронтой тоонд орж, гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурч, Монгол Улсын иргэн бүрийн төлөх өр өдөр бүр нэмэгдсээр байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд саарч, олон улсын төвшинд зээлжих зэрэглэл (+В) - ээс (-В) хүртэл буурч хөрөнгө оруулалтын орчин эрс муудаж манай улсын хөрөнгийн зах үндсэндээ дампуурлаа.” хэмээн тайлбарлаад байгаа юм.
А.Баярмаа
Зочин · 2014/01/11
Өр Монгол улсын гадаад өр 18,2 тэр бум ам.до********, үүнээс ЗГ-ын гадаад өр 2,2 тэр бум гэж ярьж байгаа боловч Монгол Банкны мэдээлэлээр 4,2 тэр бум даваад байгаа. Дээр нь бас дотоод өр гэж бий. ДНБ 10 тэр бум орчим. Дэлхийн банк, Харвардын ИС-ын эрдэмтэдийн судалгаагаар МУ-ын ЗГ-ын өр ДНБ-ний 40%-иас хэтэрвэл хямралд хүргэх аюултай гэж зөвлөсөн байна. Дээрхи гол хэдэн тооноос харвал ЗГ-ын өр одоо ДНБ-ний 40%-ийг давчхаад байна. ЗГ-ын баталгаа гаргасан өртэйгээ нийлээд 60% ч хүрч байж магадгүй. Үүнээс гадна жилд **********лэн төлөх өр, зээлийн хүүгийн хэмжээ тухайн жилийн Экспортын бүтээгдүүний 20%-иас давбал өрөө төлөх чадваргүй болдог байна гэтэл энэ үзүүлэлт нь бас давчхад байна. Монгол Банкинд дахь валютын нөөц 2,4 тэр бум до******** юм байна. Гэтэл жил бүр төлөх өр 750сая до********т хүрээд байна.Энэ нь ц******даа валютын хомсдолд хүргэж инфляц 2 оронтой болж 1ам.до********ын ханш 1900 давахад хүргэж болзошгүй юм байна.2018онд төлөх өрийн хэмжээ максимум хэмжээндээ хүрнэ, үүнээс өмнө найдвартай урьдчилсан арга хэмжээ авахгүй бол Монгол улс дампуурахад хүрнэ. Ийгл: Үг үйлдэл, тоон тойм нэвтрүүлгээс.2014.01.09.Дээр нь Самурайн өр бас нэмлээ.ЯАХ ВЭ,МОНГОЛЧУУДАА.
Зочин · 2013/12/23
Ogtsrooj ee nudnii bulai nar aa